Хөвсгөл аймаг сүүлийн өдрүүдэд гэнэтийн хүчтэй усархаг аадар бороо, мөндөр орж хүн, мал эрсдэх тохиолдол гарсан байна. Тухайлбал энэ сарын 16-ны шөнө Рашаант сумын нутагт хүчтэй аадар орж үер болжээ.Энэ үеэр тус сумын тавдугаар багийн иргэн Б /43 настай/ үерийн усанд осолдож нас барсан байна.
Эмэгтэйн цогцос үер орсон жалганаас маргааш өглөө нь олджээ. Одоогоор хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд шүүхийн шинжилгээний дүн эцсийн байдлаар хараахан гараагүй байгаа ажээ.