8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Засгийн газрыг огцруулах албан бичгээ УИХ-д өргөн барьж, Хөвсгөл аймагт их хэмжээний цас орсон өдөр

2017-08-23 18:45:00

Шинэхэн нар мандаж уулсын оройд ногоон торгон судал татуулан байж нэгэн шинэ өглөө та биднийг угтсан. Алтан шалгар өнгөөр тэнгэрийн хаяаг эмжиж мөнх наран ээж жаргаж буй энэ цаг дор эрхэм уншигч танд шинэхэн 7 хоногийн мэнд хүргэе. Таны энэ 7 хоногт төлөвлөсөн ажилд амжилт хүсье. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр”  тойм булангаа хүргэхэд бэлэн болоод байна. Тоймоо хүлээн авна уу. 

Байр суурь: Ерөнхий сайдыг огцруулах асуудлын талаар хэн юу хэлэв

МАН-ын зарим гишүүд Засгийн газрыг огцруулах албан бичгээ УИХ-ын дэд дарга Я.Санжмятав гардууллаа.  Үүний дараа гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав: Бүлэг дээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярина

  УИХ-ын дарга эрүүл мэндийн шалтгааны улмаас эзгүй байгаа. Мэдээж хэрэг энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Энэ асуудлаар  УИХ-ын даргатай эхлээд холбоо барина. Цаг хугацааны хувьд эргээд хариу өгнө. Бүлэг дээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярина. Магадгүй МАН-ын гишүүд Засгийн газрыг ард түмэн дүгнэчихлээ. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Анх томилогдсон цагаасаа нэг жилийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн

Эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө, шударга үнэнийг тогтоохын төлөө тангаргаа өргөсөн УИХ-ын гишүүд энэ асуудлыг дэмжиж, Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Үндсэн хуулийн дагуу энэ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Мөн Төрийн байгуулалтын Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулна. Анх томилогдсон цагаасаа нэг жилийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй, цөөн хэдэн хүмүүсийг дэмжихгүй.  УИХ-ын гишүүдийн 3/2-оос дээшгүй нь санал гаргавал УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргадаг. Засгийн газрыг огцруулах албан бичгээ УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд гардууллаа. Тэрбээр  Ерөнхий сайдыг огцруулах саналд хариу өгнө гэсэн. Хуулиар бол ийм ойлголт байхгүй. Хуульд маш тодорхой зааж өгсөн байгаа.  

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Би ямар нэгэн албан тушаалын төлөө Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зураагүй

 Би ямар нэгэн албан тушаалын төлөө Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зураагүй. Монгол төрийг цэвэрлэх цаг болсон гэж үзсэний үндсэн дээр гарын үсгээ зурсан өөр бодол байхгүй. Ямар нэгэн хувийн ашиг сонирхлын үүднээс Засгийн газрын эсрэг зогсоогүй" гэсэн юм.  

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар дотроо концесс нэрээр хувааж авч байгаатай эвлэрэхгүй

800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар дотроо концесс нэрээр хувааж авч байгаатай эвлэрэхгүй. Хэрвээ бид төрөө мөнгөөр худалддаг бол төрд итгэдэг итгэл үнэмшил нуран унана. Надад ямар нэгэн албан тушаал сонин биш. Монголд төр нь төр шиг, нам нь нам шиг явах цаг болсон. Чингис бонд, Самура бонд, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм. Энэ бол сүүлийн 30 жилд Монголд төрд болж байгаа маш том үйл явдал. Бид цаг алдаж болохгүй бөгөөд нөхцөл байдал амаргүй байна. Хуулийн байгууллагууд оролцсон эрх мэдэлтнүүдийн дэмжлэгтэй ард түмний өмчийг хувааж идэж байгаа явдлыг зогсооё.

Засгийн газрын "хувь заяа" хаашаа эргэх бол

Засгийн газрын "хувь заяа хаашаа эргэх вэ". Энэ асуултын хариулт өнөөдөр шийдэх үү. Учир МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурж эхэлсэн талаар мэдээлсэн. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон МАН-ын бүлгийн зарим гишүүд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах албан бичгийг өргөн барих мэдээлэл гараад байгаа. Одоогийн байдлаар МАН-ын бүлгийн 65 гишүүний 32 нь огцрох нь зүйтэй гэсэн саналд нэгдсэн.  Тодруулбал, Т.Аюурсайхан, Сү.Батболд Б.Баттөмөр, Б.Батзориг, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Ц.Гарамжав, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Г.Сумъяабазар, .Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар ,С.Чинзориг, Б.Энх-Амгалан , Энхболд , Л.Элдэв-Очир , Ө.Энхтүвшин , Ж.Энхбаяр нарын гишүүдийн нэрс ил болсон. 

Тодруулбал,Т.Аюурсайхан, Сү.Батболд Б.Баттөмөр, Б.Батзориг, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Ц.Гарамжав, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Г.Сумъяабазар, .Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар ,С.Чинзориг, Б.Энх-Амгалан , Энхболд , Л.Элдэв-Очир , Ө.Энхтүвшин , Ж.Энхбаяр нарын гишүүдийн нэр ил боллоо.

Тэгвэл өнөөдөр Засгийн газрыг огцруулах хүсэлтийг 11:00 цагт өргөн барина гэдгээ МАН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэглсэн юм. Тэрбээр өчигдөр орой твиттерээрээ дамжуулан "УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд маргааш буюу 2017 оны наймдугаар сарын 23-ны 11 цагт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор тавина” хэмээн жиргэжээ.  Түүний хэлснээр өнөөдөр 11 цагт МАН-ын бүлгийн зарим гишүүд Засгийн газраа огцруулах хүсэлтийг албан ёсоор тавих аж. 

 Түүний хэлснээр өнөөдөр 11 цагт МАН-ын бүлгийн зарим гишүүд Засгийн газраа огцруулах хүсэлтийг албан ёсоор тавих аж. 

Засгийн газрыг огцруулах болсон хамгийн том шалтгаан нь Засгийн газрын тэргүүн засгаа муу удирдсан гэх үндэслэл юм. Мөн нам доторхи бужигнаан, алдарт 60 тэрбумын бичлэг гээд маш олон асуудлаас үүдэн Засаг "ганхахад" хүрээд байна. Энэ удаагийн Засаг огцруулах асуудал нэлээд ширүүн байх нь мэдээж. Учир нь монгол улсын түүхэнд ийм түүхэнд  30 гаруй гишүүн санал нэгдэж байсан удаагүй.  Засаг огцруулах хүсэлтэй эдгээр хүмүүсийн эсрэг мөн тооны гишүүн эсрэг байр суурьтай байгаа. Тиймээс энэ сэдэв өнөөдрийн хамгийн дуулиан дагуулах нь баараггүй. 

Учир нь монгол улсын түүхэнд   30 гаруй гишүүн санал нэгдэж байсан удаагүй.  Засаг огцруулах хүсэлтэй эдгээр хүмүүсийн эсрэг мөн тооны гишүүн эсрэг байр суурьтай байгаа. Тиймээс энэ сэдэв өнөөдрийн хамгийн дуулиан дагуулах нь баараггүй. 

Ямартай ч өнөөдөр Засгийн газраа огцруулах хүсэлт өргөн барих нь мэдээж боллоо. Харин Загийн газрын "хувь заяа" хаашаа эргэх бол.  Үндсэн хуульд зааснаар УИХ өөрөө Засгийн газрыг огцруулах санал гаргасан бол Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын тайлбарыг авснаас хойш 15 хоногт асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн байдаг аж. 

Л.Оюун-Эрдэнэ: Би гар утас тагнаж, чагнадаг хүн биш

Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй сэтгүүлчид уулзаж, цаг үеийн асуудалд хариулт авчээ.

- Хэдхэн хоногийн өмнө Шадар сайд У.Хүрэлсэхийн “Херо”-гийн Баатартай хийсэн утасны яриа ил болсон. Энэ талаар тайбар өгөөч. Тус ярианд Оюук гэдэг нэр нэлээд хэд дурдагдсан шүү дээ.

-Би гар утас тагнаж, чагнадаг хүн биш шүү дээ.

- Таны нэр хэд хэдэн удаа дурдагдсан болохоор таны байр суурийг сонсох гэсэн юм?

- Хоёр хүн утсаар яриа л биз. Сонгуулийн дараа ярьсан гэж байна билээ. Үүнийг намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэг утасны ярианаас болж ялагдал хүлээлээ гэж сүбьективээр дүгнэж болохгүй. Баатар бол манай ах. Ах бид хоёр хожим танилцсан ах дүүс. Намайг танилцахад л Ерөнхийлөгч Баттулга, ах хоёр ойрын холбоотой байсан.У.Хүрэлсүх дарга “100 эрхэм” нэвтрүүлэгт нь орсон, тэд бас найзууд байсан. Тэгж ярьвал сонгуулийн өмнөхөн “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт орох гэж хамгийн их холбогдсон хүн нь М.Энхболд дарга өөрөө шүү дээ. Тэгвэл М.Энхболд дарга Б.Баатар ах хоёрын утасны яриа гаргаж тавь л даа.  

-Та Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажилласан юм уу? 

-Ерөнхийлөгчийн сонгуулиар үеэр МАН-ын нэг ч гишүүн намынхаа эсрэг ажиллаагүйг би хариуцлагатайгаар мэдэгдье. Генсекийн хэлдгээр хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, ажилласан. Ийм их хэмжээний хөрөнгө, мөнгө, цаг гаргаж ажилласан сонгуулийг би мэдэхгүй байна. Сүүлийн 10 жил улстөрийн амьдралд идэвхтэй оролцож байна.

Бүх чадлаараа хичээсэн. Ц.Нямдорж гуай, Аюурсайхан, Нямбаатар гишүүн гээд бид тэргүүн эгнээнд орж ажилласан. Сонгуулийн үеэр бүлх залгичихсан мэт чимээгүй байсан хүмүүс, одоо юм яриад хэрэггүй ээ. Тухайн үедээ өрсөлдөгч намын нэр дэвшигчийн эсрэг ярихгүй яасан юм. Огт байхгүй байсан хүмүүс одоо ингэх байсан гэж олон юм ярьж байна.   

-Таны бодлоор Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч МАН ялагдсан шалтгаан юу вэ?  

-УИХ-ын даргаар ажиллах шийдвэрийг М.Энхболд дарга өөрөө гаргасан. Санаж байгаа бол би М.Энхболд даргыг УИХ-ын даргаар ажиллахын эсрэг саналыг ганцаараа өгсөн. УИХ-д 65 суудалтай том намыг дэмжсэн ард түмний итгэл найдварыг М.Энхболд дарга өөрөө Ерөнхий сайд болж ажиллаад, хариулах ёстой байсан. Ингэж эдийн засгийн хүндрэлийг давж, ард иргэдийн амьжиргааг өөд нь татах ёстой байсан. Гэтэл хаваржаандаа буугаагүй байж, намаржаандаа буух тухай өөрөө л бодсон. Ерөнхийлөгч рүү тэмүүлсэн. Үүнээс болж томилгоон дээр алдаа гарсан. УИХ дахь бүлгийн гишүүдийн санал хураахгүйгээр өнөөгийн Засгийн газрын гишүүдийг томилсон. Энэ нь УИХ-ын бүлэг дотор Засгийн газрын гишүүд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх үндэс болсон. Улмаар бүлгийн гишүүдийн саналын эсрэг Засгийн газар маш олон эргэж буцсан шийдвэр гаргасан.

- Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан гишүүний нэг нь та?

- Судалгаанаас нийт иргэдийн 70 орчим хувь нь Засгийн газар сайн ажиллаж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн байсан. УИХ бол ард түмнээси сонгогдож орж ирсэн бага ард түмэн байдаг. Гэтэл ард түмэн нь өөрсдөө ийн дүнгээ тавьчихсан байхад бид энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2020 ард түмэн манай намд ямар дүн тавих вэ гэдгээ маш тодорхой харуулчихлаа шүү дээ. УИХ-д 65 суудалтай нам маш том зангарагтай, хүчтэй Засгийн газартай байх байсан. Харамсалтай нь чадсангүй.  

ШУУРХАЙ: Засгийн газрыг огцруулах албан бичгээ УИХ-д өргөн барьж байна

Яг одоо Төрийн ордонд Засгийн газрыг огцруулах бичгээ албан ёсоор өргөн барьж байна.  Албан бичгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй нэр бүхий гишүүд өргөн барилж байна. Мөн УИХ-ын дарга байхгүй байгаа тул УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд гардуулав. УИХ-ын дарга эрүүл мэндийн шалтгааны улмаас УИХ-ын дарга эзгүй байгаа аж. Энэхүү өргөн бариг бичиг Засгийн гарыг огцруулахаар 31 гишүүн гарын үсгээ зурсан гэдгийг энэ үеэр онцоллоо. Бичлэгийг энд дарж үзнэ үү. 

АНХААР: Томоохон голуудын усны түвшинг 5-65 см давж үерлэжээ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд, Хэнтий нуруунаас усжих Балж, Тэрэлж, Сөгнөгөр болон Зэлтэр голын усны түвшин өмнөх өдрөөс 25-75 см-ээр нэмэгдсэн бол Бэлтэс, Үүр, Балж, Сөгнөгөр зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см даван үерлээд байна. Иймд, голуудын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжимж, иргэд, жолооч нар баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.

Хөвсгөл аймагт нойтон цас орж байна

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд өчигдөр шөнө дундаас хойш орсон нойтон оржээ. Цас үргэлжлэн орж байгаа тухай нутгийнхан мэдээлж байна. Мөн ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар хур тунадастай сэрүүн байх төлөвтэй байгаа тул малчид иргэдэд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаахыг анхаарууллаа. 2017 оны 8 дугаар сарын 21-нээс 8 дугаар сарын 28-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, ойрын хоёр хоногтоо төв, зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ерөнхийлөгч дуулианы эздийг зөвлөхөөрөө сонгожээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга тангараг өргөж, төрийн тамга тэмдгийг хүлээж авснаас хойш 43 хонож байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгч өөрийн багаа бүрдүүлж амжсан төдийгүй нэлээд хэдэн хүнийг өөрийн зөвлөх болон орон тооны бус зөвлөхөөр томилсон. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар З.Энхболд, Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхөөр Н.Алтанхуяг, Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгч Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр Д.Дагвадорж нарыг  томилсон. 


Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн орон тооны бус зөвлөхүүдээ томиллоо. 
Үүнд, Ч.Чулуунцэцэгийг Багшийн хөгжлийн асуудал хариуцсан, 
О.Амгаланбаатар  Гааль, татварын асуудал хариуцсан, 
Ч.Ганбатыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан, 
С.Пүрэвсүрэн, Хүмүүнлэгийн асуудал хариуцсан,
 Ц.Ууганбаярыг Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан, 
Ш.Батцэцэг нарыг орон тооны бус зөвлөхөөр томилсон байна. 
 Л.Эрдэнэчимэг,  Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан,
 Д.Жаргалсайханыг Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан, 
Сампилдондовын Чулууныг Монгол судлалын асуудал хариуцсан, 
Цэнджавын Чинбатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан, 
Цэдэнгийн Сосорбарамыг Усны асуудал хариуцсан,
 Бат-Өлзийн Баатарыг Кино урлагийн асуудал хариуцсан, 
Ням-Очирын Лхагвадоржийг Оюутны хөгжлийн асуудал хариуцсан, 
Сүхбаатарын Дэмчигийг Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан, 
Нарангэрэлийн Оргилыг Кино урлагийн асуудал хариуцсан, 
Лувсандоржийн Баян-Алтайг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсон.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн зөвлөх болон орон тооны бус зөвлөхөд олны анхаарлыг  татсан нэлээд хүн багтаж байна. Ерөнхийлөгчийн зөвлөх бол бусдаас илүү хариуцлага,  улс орныхоо гадаад, дотоод талд эзлэх орон зайг тодорхойлох холч ухаантай мэргэшсэн, мэргэжлийн нэгэн байх учиртай. Ерөнхийлөгчид “чухалгүй” зөвлөх гэж үгүй. Өөрөөр хэлбэл томилогдсон зөвлөхүүд Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх түүчээ, хөдлөх хүч болох учиртай. Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгын зарим нэг зөвлөхүүдийн талаар мэдээллийг хүргэж байна. 


Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орон тооны бус зөвлөхүүдээ томилсоны дараагаар Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Даваахүүгийн Пүрэвдавааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон. Даваахүүгийн Пүрэвдавааг монголын ард түмэн төдийгүй Баянзүрх дүүргийн иргэд сайн мэднэ. Д.Пүрэвдаваа өмнө тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэрбээр Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн ажилтан болох жирэмсэн эмэгтэйг зодож танхайрсан гэх мэдээлэл цацагдаж байсан. Хохирогч эмэгтэй Гэр бүл хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан бөгөөд Засаг дарга асан Д.Пүрэвдаваад зодуулсны улмаас түүний биеийн байдал тааруу, хэвлийд нь бүрэлдэж байгаа ураг зодуулсны улмаас доошилж, зулбах аюулд хүрсэн гэсэн мэдээлэл тухайн үед гарч байв. Түүгээр ч зогсохгүй бүсгүй тархиндаа гэмтэл авсан бөгөөд уг гэмтэл нь нугасандаа орсон гэж эмч нар оношилсон талаар удаа дараа хэвлэлийн бага хурал хийж байв. Тус хэрэгтэй давхцаад Баянзүрх дүүргийн хоёр хорооны Засаг дарга хууль бусаар халагдсан хэмээн Д.Пүрэвдавааг шүүхэд өгч байсан. Товчхондоо иймэрхүү дуулианы хэрэгт нэр холбогдож байсан Даваахүүгийн Пүрэвдавааг Ерөнхийлөгч зөвлөхөөрөө сонгожээ. 


Ерөнхийлөгчийн зөвлөхүүд дундаас хамгийн их анхаарал татаж байгаа дараагийн хүн бол УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг. Түүнийг  Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилов. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг бол Монголын төрийн түүхэнд нэр нь тодоос тод бичигдэж үлдсэн нэгэн. Учир нь Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд архи ууж, тамхи татаж байгаа талаар ноцтой дүрс  бичлэг өнгөрсөн оны орон нутгийн сонгуулийн үеэр цацагдаж байсан. Ард түмний итгэл хүлээн гарч төрд хүчин зүтгэж байсан эрхэм гишүүн өөрийнхөө санаачилсан архи, тамхины хуулийг зөрчиж, төрийн хүнд баймааргүй ёс зүйн алдаа гаргасан. Ёс зүйгүй аашилж төрийн ордон, монголын ард түмнийг доромжилсон Л.Эрдэнэчимэг орон нутгийн сонгуульд өвдөг шороодож, өөрийн хувийн бизнесээ үргэжлүүлж байгаа билээ. Товчхондоо иймэрхүү түүх, дурсамжтай гишүүн асан Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх болжээ. 


Мөн үүнээс гадна Ерөнхийлөгчийн зөвлөхүүд дунд хуулийн байгууллаар шалгагдаж байсан хэд хэдэн хүн байгаа.  Жишээ нь, Зам тээврийн сайд асан А.Гансүх нь төмөр замын хэргээр Ерөнхийлөгчтэй хамт хуулийн байгууллагаар шалгагдаж байсанУхаа-Худаг Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын төсвийг хувьдаа завшсан хэргээр Зам тээврийн яамны экс удирдлагуудыг шалгаж байсан. Ажлын захиалагч, гүйцэтгэгч нь хамсаатан болж холбогдсон энэ хэрэг өнгөрсөн 2015 оны арваннэгдүгээр сард Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчлахаас эхлэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүртэл үргэлжилсэн. Гэвч өнөөдөр тус хэрэг хуулийн аль шатандаа явж байгаа нь тодорхойгүй сураг алдарсан. Мөн үүнээс гадна Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг болон ойр тойрны гэр бүлийн гишүүд мөн л хуулийн байгууллагаар шалгагдаж байсан. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн хөрөнгө шамшигдуулсан байж болзошгүй буюу эрүүгийн 201501000009 дугаар хэрэгт сэжигтнээр тооцож Авлигатай тэмцэх газарт байцаалт өг хэмээн зарлан дуудах хуудас өгч байсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Н.Алтанхуягийн эхнэр Г.Сэлэнгэ болон төрсөн эгчийнх нь охин, төрсөн дүү зэрэг хүмүүсийг саатуулан шалгаж байсан. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус хэрэг намжсан билээ. Энэ мэт хуулийн байгууллагаар шалгагдаж байсан, олон нийтийн дунд нэр хүндээ алдсан зарим нэг хүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөхөөр томилжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл