8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-08-24 08:58:00



09:00 цагт:
 ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Япон улсын Токиогийн Гадаад судлалын Их сургууль, Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэг хамтран “Монголын газрын зураг, газрын нэр судлал”олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.  Хаана: ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ, Г корпус/-ын 3 давхрын хурлын танхимд

10:00 цагт: Барилгачдын баяр, Барилгын салбарын 91 жилийн ойн баярыг тохиолдуулан "Барилга Орон сууц-2017" үзэсгэлэн яармагийг зохион байгуулна. Үзэсгэлэн яармагаар барилгын салбарт нэвтэрч байгаа шинэ материал, дэвшилтэт технологи, амины орон сууцны шийдэл, шинэ орон сууц зэрэг барилгын салбарын өнгө төрх бүтээн байгуулалтыг барилгынхандаа, олон нийтэд танилцуулйна.

10:00 цагт: “Олон Улсын Нярайн Скрининг Шинжилгээний Холбооны Ази Номхон Далайн бүсийн 10-р чуулганыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уг чуулган нь Ази номхон далайн бүсийн орнуудад 2 жилд нэг удаа болдог ба энэ удаагийн хурал зохион байгуулах эрхийг Монголын Нярайн Тандалт Шинжилгээний Нийгэмлэг авчээ. Чуулганы талаар Монголын Нярайн Тандалт Шинжилгээний Нийгэмлэг "Холидэй Инн" зочид буудлын хурлын танхимд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монгол Ньюс, хэвлэлийн танхимд Хичээнгүй Сайд Б.Цэрэндоржийн гудамжны талаарх асуудлаар "Улаанбаатар Иргэдийн Форум" болон оршин суугчид хэвлэлийн бага хурал хийнэ.

15:00 цагт: Голомт банкны хамт олон Онцгой байдлын албаны 106 алба хаагчийн 1-3-р ангийн хүүхдэд тус бүр 100,000 төгрөгийн хуримтлалын дэвтэр гардуулна.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд  Баянхонгор, Хөвсгөл, Орхон, Дорноговь, Сэлэнгэ гэсэн 5 аймгийн "Ногоон хөгжлийн хэтийн зорилт дунд хугацааны бодлогын баримт бичиг" боловсруулах чадавхи бүрдүүлэх сургалт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл