8o
Улаанбаатар хот
mobile menu

Storify: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах талаар хэн юу хэлэв

2017-08-24 09:22:00

МАН-ын зарим гишүүд Засгийн газрыг огцруулах албан бичгээ УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өчигдөр өргөн барилаа. УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн одоогийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрох ёстой гэж үзэж гарын үсэг цуглуулсан билээ.  МАН-ын бүлгийн 65 гишүүний 33 нь энэ үйл явцыг дэмжиж байгаа талаар талаарх мэдээлэл байсан ч Засгийн газрыг огцруулах бичигт УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зуржээ.  Хэрэв АН-ын бүлгийн гишүүд энэ асуудлыг дэмжвэл Засгийн газрын хувь заяа хэрхэн нь тодорхой байна. 

Үндсэн хуульд зааснаар УИХ өөрөө Засгийн газрыг огцруулах санал гаргасан бол Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын тайлбарыг авснаас хойш 15 хоногт асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалттай байдаг. Одоогоос жил гаруй хугацааны өмнө МАН-ын гишүүд үнэмлэхүй ялалт байгуулж, баяраа тэмдэглэж байсан. Тэгвэл энэ хугацаа удаан үргэлжилсэнгүй. МАН-ын гишүүд нам дотроо хагаралдаж, Засгийн газраа огцруулахаар тэмцэж эхлээд байна.  МАН-ын гишүүд Засгийн газрыг огцруулах албан бичгээ өргөн барьсан талаар хэн юу хэлэв булангаа хүргэж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment