2017 оны 08 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 25, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 27, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 25-нд нутгийн зүүн хэсгээр, 26, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, тал хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. 25, 26-нд өдөртөө бага зэрэг дулаарах боловч хугацааны сүүлчээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
2017-08-24 10:05:36