Өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхэлсэн бөгөөд энэ сарын 24-нд буюу өнөөдөр дуусах юм. Энэ жил хоёр настай буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэх аж. Бүртгүүлсэн хүүхдүүдээс 12 мянга гаруй хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгоно цэцэрлэгт элсүүлэх юм байна.
Цэцэрлэгийн бүртгэл энэ жил tsetserleg.ulaanbaatar.mn цахим сайтаар явагдаж байна. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа наймдугаар сарын 25-нд буюу маргааш өдөр 10.00 цагт бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар зохион байгуулагдана. Утасныхаа дугаарыг үнэн зөв оруулсан эцэг, эхчүүдэд цахим элсэлтийн сонголтын хариу мессежээр очих аж.