8o
Улаанбаатар хот
mobile menu

Усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна

2017-08-24 10:08:17

Он гарсаар улсын хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослын золгүй тохиолдол 16 аймгийн 51 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаа гарчээ. Гол усны золгүй тохиолдлын улмаас 91 хүн амь насаа алдсан бол үүний 13 нь бага насны хүүхэд байгаа юм.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн "Ар наймган" гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 68 км-т/ уурхайн хиймэл нуурын усанд малчин Л /28 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагаар /2017.08.21/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр цогцсыг уснаас гарган Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны "Хар-Усан тохой" гэдэг газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ "Туул" голын усанд осолдсон тухай дуудлагаар /2017.08.19/ Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, нэмэлтээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн алба хаагчид, нийт 22 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл