Энэ сарын 21-нд Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд суух 31 настай эрэгтэй Э, мөн тус хороонд суух 26 настай эрэгтэй Т нар мансуурч байгаад цагдаагийн байгууллагад баригдсан байна. Тэдний сууж байсан “Toyota Сrown” автомашинаас мансууруулах сэтгэцэд нөлөөлөх “Каннабис” төрлийн ургамал болон бусад зүйл илэрснийг хураан авч Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.