8o
Улаанбаатар хот
mobile menu

154,5 мянган тонн хүнсний улаанбуудай дутагдах төлөвтэй байна

2017-08-24 12:08:01

Ургацын урьдчилсан дүнгээр нийтдээ 259, 2 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй байгааг албаныхан хэлж байна. Үүнээс 2018 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 30 мянган тонн буудайн үр нөөцлөхөөр төлөвлөсөн байна. Харин тэжээлд 20,7 мянган тонн, спиртийн үйлдвэрт 12,9 мянган тонныг зарцуулахаар байна.Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд урьдчилсан дүнгээр 2017-2018 оны хэрэгцээнээс 154,5 мянган тонн хүнсний улаанбуудай дутагдах төлөвтэй байна. Дотоодын хэрэгцээг хангахад хэрэгцээтэй дутуу улаанбуудайг ОХУ-аас хямд үнээр импортлох хэлэлцээрийг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д айлчлахдаа хийжээ. Хоёр тал 170-200 мянган тонн улаанбуудай, 400 мянган тонн өвс худалдаж авахаар тохиролцож, тээвэрлэлтийн асуудлыг хэлэлцэж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment