8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол улсад анх удаа Олон улсын хүүхдийн уран бүтээлийн Анхдугаар наадам болж байна

2017-08-24 13:45:40


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын ивээл дор Монголын Хүүүхдийн Урлан Бүтээх Төвөөс БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Урлаг Солилцооны Нийгэмлэгтэй хамтран Монгол улсад анх удаа Олон улсын хүүхдийн уран бүтээлийн Анхдугаар наадамыг 08 дугаар сарын 07-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 
Тус наадмын тэргүүн хэсэг “Монгол Туургатан” уран бичлэгийн үзэсгэлэн 2017 оны 08 дугаар сарын 07,08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орон, Монгол улсаас 180 хүүхэд оролцсон бол энэ удаагийн наадамд уран бичлэг, уран зураг, баримал-сийлбэр, чимэглэх урлагийн төрлөөрБНХАУ, ӨМӨЗО, Бүгд Найрамдах Болгар улс ,Монгол улс 4 орны 354 хүүхдийн  нийт 360 гаруй бүтээлээр үзэсгэлэн гарч нээлтийн ажиллагаа нь боллоо. 
Уг үзэсгэлэнгийн гол зорилго нь Хүүхдийн авьяас чадвар ,бүтээлч сэтгэхүйг олон нийтэд таниулах, Монгол орны түүх, зан заншил,өв соёлыг сурталчлах хүүхдийн хүсэл тэмүүлэлийг хөхүүлэн дэмжих,хөгжүүлэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.
Тус үзэсгэлэнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Ядуурлыг Бууруулах Хөдөлмөр Эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Нийслэлийн Засаг Даргын орлогч  Д.Энхтөр, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн захирал Д.Уранбилэг, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Урлаг Солилцооны Нийгэмлэгийн дарга Б.Тэгшээ, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын Хөгжлийн Газрын дарга О.Алтансүх нар оролцож  хүүхдүүдэд  баяр хүргэж өргөмжлөл шагнал  гардуулав. 
Мөн “Азийн Модель” агентлагийн бяцхан загвар өмсөгчид уг үзэсгэлэнд загварын үзүүлбэр толилуулж Монгол үндэсний хувцасны гайхамшгийг сонирхууллаа. 
    Та бүхэн Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвөөр саатан морилж олон улсын уран бүтээлч хүүхдүүдийн бүтээсэн уран бичлэг, уран зураг, баримал сийлбэр , чимэглэх урлагийн төрлийн уран бүтээлийн  үзэсгэлэнг  таалан сонирхоорой . 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment