8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын сүүлээр ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

2017-08-24 13:54:33

Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс энэ сарын сүүлээр цочир хүйтрэхийг анхаарууллаа.  Тодруулбал энэ сарын 20-ноос хойш бороо орж, сэрүүн байсан бол 25-аас нийт нутгаар дулаарах төлөвтэй байна. Гэвч 27-29-ний өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орох гэнэ. Наймдугаар сарын 26-27-нд шилжих шөнөдөө төвийн болон зүүн аймгийн нутгаар эрс хүйтэрч, уулархаг нутгаар хасах градус хүрэх төлөвтэй байгаа аж.

Харин едүгээр сард  сарын дунд үеэс нутгийн баруун хагаст, төв, говийн нутгаар өмнөх жилүүдтэй харьцуулахад бага зэрэг дулаан байх төлөв ажиглагджээ. Мөн нэгдүгээр арав хоногийн дунд үе буюу есдүгээр сарын 4,5-ний үед Төв болон зүүн аймгийн ихэнх, баруун аймгийн зарим нутгаар хур бороотой, есдүгээр сарын 8-10-ний үед баруун аймгийн нутгаар,  сарын дунд, сүүлийн 10 хоногт нутгийн зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох гэнэ.

Салхины хүч ихтэй, зарим нутгаар 16-20 метр секунд хүрч ширүүсэх төлөвтэй байна. Харин температурын хувьд сарын эхэн болон дунд үед хур бороо багасч, өдөртөө 26-28 градус, 6, 7-ний үед нийт нутгаар сэрүүсч, уулархаг нутгаар тэг градус, сарын дунд үеэс хойш сэрүүсэх, төв, зүүн аймгийн нутгаар шөнөдөө хоёр градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа талаар тус газраас анхаарууллаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл