УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар өмнө нь мэдээлэл гарч байсан. Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газраас Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалыг дахин хянаж үзээд хүчингүй болгожээ. Тодруулбал, иргэн Ч.Наранзаяагийн гомдлоор хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг хүчингүй болгосон байна. Улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж, хэргийг хүргүүлжээ.
УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэжээ
2017-08-24 14:03:00