8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Эрдэнэцэцэг: Манай сургуулийг төгссөн сурагчид БНХАУ-ын их дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцах боломжтой

2017-08-25 08:00:00

"Путонхуа" хятад хэлний бүрэн дунд сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа. 

Сайн байна уу. Юун түрүүнд та өөрийг танилцуулахгүй юу. "Путонхуа" хятад хэлний бүрэн дунд сургууль анхны элсэлтээ авч байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сайн байна уу. Chuhal.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Миний нэрийг Л.Эрдэнэцэцэг гэдэг. "Путонхуа" хятад хэлний бүрэн дунд сургуульд захирлаар ажиллаж байна. Манайх 2010 оноос одоог хүртэл “Путонхуа” хятад хэлний сургалтын төвөөр ажиллаж байгаад энэ жилээс Хятад хэлний бүрэн дунд сургууль болж өргөжин 6-12 ангидаа шинэ элсэлт авч байна.

-Бусад Хятад хэлний сургуулиас ялгарах онцлог нь юу байна. Танай сургуулийг төгссөн хүүхдүүд БНХАУ-д тэтгэлэгээр суралцах боломжтой гэсэн?

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Хятад хэлний бүрэн дунд сургуулиуд олон байгаа. Манай сургуулийн онцлог болон давуу тал нь  12 дугаар ангиа төгссөн сурагчид БНХАУ-ын их дээд сургуулиудад Засгийн газрын болон Мужийн засгийн газрын тэтгэлэг, бусад тэтгэлгүүдэд хамрагдан суралцах боломжтой юм. Эдгээр тэтгэлэгүүдэд хүүхдүүд хамрагдаж суралцсанаар ирээдүйд Монголдоо сайн боловсон хүчин болж ирэх юм. Тиймээс манай хамт олон үүнийг хамгийн том зорилгоо болгож, "Путонхуа" хятад хэлний бүрэн дунд сургууль болон ажиллаж байна.

-Төлбөртэй дунд сургуулиуд хүүхдүүдийг сайн сургах, боловсрол эзэмшүүлэх гэхээсээ илүү олон хүүхэд элсүүлэхийг эрмэлздэг. Харин танай сургууль жил бүр сурагчидаасаа Хятад хэлний түвшин тогтоох шалгалт авдаг гэж сонссон. Тэгэхээр хүүхэд нэг бүр дээр анхаарлаа хандуулж ажилладаг гэж ойлголоо?

-Та маш зөв ойлгосон байна. Хятад хэлийг сурч байгаа хүүхдүүдээс түвшин тогтоох HSK гээд шалгалт гэж авдаг. Хятад хэлний сургууль учраас хүүхдүүдээ түвшин түвшингээр нь шалгалтанд хамруулна. Энэ шалгалтыг өгсөнөөр хүүхдийн Хятад хэлний түвшинг тогтоож байна гэсэн үг. Ер нь Хятадын их дээд сургуульд элсэн суралцахад босго оноо HSK 4-р түвшин байдаг. Гэхдээ бодит амьдрал дээрээ HSK 4-р түвшин Хятадын их дээд сургуулиудад элсэн суралцахад хангалтгүй байдаг бөгөөд  манай сургууль сурагчидаа HSK 5,6-р  түвшин хүртэл амжилттай сургахыг гол зорилгоо болгон ажиллана.

-Танай сургуульд ямар ч хүүхэд элсэн суралцах боломжтой юу. Хэлний шаардлага тавих уу?

-Хэлний мэдлэгтэй болон мэдлэггүй хүүхдүүд манай сургуульд элсэн суралцах бүрэн боломжтой. Хүүхдүүдийн түвшингөөс шалтгаалаад хятад хэлийг бүлэг болгон заах ба ерөнхий эрдмийн хичээлүүдийг цөм хөтөлбөрийн дагуу мэргэжлийн багш нар заана. Хятад хэлний анхан шатны хичээлийг Монгол багш нар, дунд, дээд шатны хичээлийг мэргэжлийн хятад багш заана.

-Танай сургууль өдөр өнжүүлэхтэй гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хичээл орсоны дараагаар өдөр өнжүүлэх ажиллуулж байгаа  гол шалтгаан нь сурагчдынхаа эцэг эхийг ажил хийх нөхцөл боломжоор хангахад чиглэгдэж байна. Мөн манай сургуульд хятад хэлний мэдлэгтэй болон мэдлэггүй хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд өдөр өнжүүлэх ажиллуулж байна. Эцэг эхчүүд хятад хэл, англи хэлний хичээлийн гэрийн даалгаврыг төдийлөн сайн давтуулж чаддаггүй. Ялангуяа ахлах ангийн хүүхдүүдийг хичээл маш хүнд шүү дээ. Тийм учраас өдөр өнжүүлэхэд багшийн хяналтан дор гэрийн даалгавараа хийх боломжтой. Гэхдээ хүүхэд өдрийн турш  хичээл хийхгүй. Хичээлээ хийж дуусаад янз бүрийн дугуйланд секцэнд хамрагдах бүрэн боломжтой. Өдөр өнжүүлэхэд явж байгаа хүүхдүүдэд хөнгөн цай, мөн тэжээллэг хоол өгнө. Мөн сурагчдыг хүүхдийн тусгай зориулалтын аюулгүй байдлыг хангасан автобусаар зохих маршрутын дагуу гэрийн тань ойролцооноос цагийн хуваарийн дагуу өглөө орой авч өгөх үйлчилгээ үзүүлнэ.

-Сургалтаас гадна хүүхдийн хоол хүнс эцэг эхчүүдийн анхаарлыг маш их татдаг. Хоол хүнсэн дээр хэр анхаарч ажилладаг вэ?

-Сурагчдын хоолыг технологийн дагуу нэг хүүхдэд оногдох тэжээллэг, чанарлаг бүтээгдэхүүнээр мэргэжлийн тогооч нар хариуцан бэлтгэнэ. Өглөөний 08.00 цагаас оройны 17.30 хүртэл манай сургууль дээр таны хүүхэд байгаа учраас хамгийн эрүүл хүнс, эко хоолыг хийж өгнө. Мөн цаашид сургуулиа камержуулна. Эцэг эхчүүдийн дунд улирал тутам хоолны өдөрлөг зохион байгуулж, санал хүсэлтийн дагуу хоолны цэсэнд өөрчлөлт оруулж шинэчлэгдэж байх болно.

-Танай сургуульд элсэн суралцах байгаа сурагчид зуны амралтаараа Хятад руу ярианы дадлага хичээлд явдаг гэсэн. Хүссэн хүүхэд бүр явах боломжтой юу?

-Хятад хэл сурч байгаа учраас зуны амралтаар Хятадын дунд сургууль юм уу их дээд сургууль руу 14-30 хоногийн хугацаатай ярианы дадлага хийх боломжтой. Хятад руу аялах хичээлийн зардлын 30 хувийг сургууль хариуцна. Хүссэн хүүхэд явах боломжтой. Нэмэлт нэг мэдээлэл өгөхөд төлбөрийн уян хатан нөхцөлтэйг дуулгахад таатай байна. Ингээд та бүхнийг манай сургуульд хүүхдээ элсэн суралцуулахыг урьж байна.