УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.08.24/ ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан талаархи мэдээлэл, есдүгээр сарын 08-11-нд Өмнөговь аймагт болох Ардчилсан намын говийн бүсийн чуулганы асуудлыг тус тус хэлэлцсэн байна. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсантай холбоотой асуудлыг хэлэлцжээ. МАН-ын Засгийн газрыг огцруулах албан бичгийн талаар хэлэлцэж санал дүгнэлтээ нэгтгэхэд, бүлгийн 9 гишүүний 3 нь эсэргүүцэж, зургаан гишүүн дэмжсэн байна. Ингээд бүлэг ямар нэгэн шийдэлд хүрэлгүйгээр таржээ. Уг асуудлыг судалж үзэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Болдоор ахлуулан байгуулсан байна.