8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: П.Орхон Дэлхийн аварга болж, УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэсэн өдөр

2017-08-24 18:36:00

Зун цаг улиран одож, намрын улирал аль хэдийн айлчлан ирсэн. Намрын улирал цаанаа л нууцлаг, агуу байдаг. Энэ л цаг үед шинэхэн учрал тохион, эрч хүчээр дүүрэн байдаг.

Намрын шар нар над дээр, чам дээр тусна.
Найган найгах улиралд нь бид бас найгана.
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна.

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр үгүүлнэ.

Өглөөний хяруу сувдын адил гялтаганан бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ.
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ.

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээр унахад
Сэтгэлийн доторхи уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно. Ай даа намраа гэж........ Энэ цаг мөчид та алтан намрын талаар бодож байна уу. Харин одоо шинэ сонин содон мэдээллээр дүүрэн Монголын нэг өдөр булангаа хүргэж байна. 

М.Энхболд эзгүй байсан нь тохиолдол байв уу. Эсвэл тохируулав уу

МАН-ын дарга М.Энхболдын “лагшин чилээрхсэн” үү. Учир нь өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр МАН-ын нэр бүхий 31 гишүүн Засгийн газраа огцруулах албан бичгээ УИХ-д өргөн барьсан юм. Энэхүү албан бичгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав гардаж авлаа. Тэрбээр энэ үеэр “УИХ-ын дарга эрүүл мэндийн шалтгааны улмаас эзгүй байгаа. Энэ асуудлаар УИХ-ын даргатай эхлээд холбоо барина" гэв.

Тэрбээр энэ үеэр “УИХ-ын дарга эрүүл мэндийн шалтгааны улмаас эзгүй байгаа. Энэ асуудлаар УИХ-ын даргатай эхлээд холбоо барина.

МАН-ын нэр бүхий 31 гишүүн Монголын төрийг цэвэрлэх болсон, төрийн 800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газрын гишүүд дотроо концесс нэрээр хувааж авч байгаатай эвлэрэхгүй гэх мэт хэд хэдэн шалтгааны улмаас ийнхүү Засгийн газраас огцруулахаар гарын үсгээ зурсан гэдгээ мэдэгдсэн. Эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө, шударга үнэнийг тогтоохын төлөө тангаргаа өргөсөн бусад УИХ-ын гишүүд энэ асуудлыг дэмжиж, Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэдэгт итгэж байна гэж тэд онцолсон.

Төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын асуудал, Засгийн газраа огцруулах, гишүүдийн зүгээс Бага хурлаа нэн яаралтай хуралдуулахыг шаардаж буй энэ цаг үед намын даргын бие “чилээрхсэн” нь тоогүй гэж ярих хүн байнаХарин нэг хэсэг нь үнэхээр МАН-ын даргын бие “чилээрхсэн үү” гэсэн асуулт тавьж эхэллээ.  Эсвэл дээрх асуудлуудад цаг “хожих” гэсэн арга уу гэх таамаг ч гарч байна. Товчхондоо Засгийн газрыг огцруулах албан бичиг өргөх энэ үйл явдал, МАН-ын дарга М.Энхболд эрүүл мэндийн шалтгааны улмаас эзгүй байсан энэ хоёр үйл явц цаг хугацааны хувьд тохиолдол байв уу. Эсвэл тохируулав. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ц.Нямдорж: МАН-ын гарын үсэг зураагүй Монгол гэж ярьж явдаг гишүүд бол чонотой нийлсэн нохой

МАН-ын бүлгийн 30 гишүүн "Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах ёстой" хэмээн үзэж огцруулах албан бичгээ өчигдөр өргөн барьсан. Засгийн газрыг огцруулах албан бичгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Жавхлан, Ж.Энхбаяр,  Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Я.Содбаатар А.Сумьяабазар нарын есөн гишүүн мэдээлэл хийж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барьсан. Үндсэн хуульд зааснаар УИХ өөрөө Засгийн газрыг огцруулах санал гаргасан бол Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын тайлбарыг авснаас хойш 15 хоногт асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалттай байдаг. Тэгвэл тун удахгүй Засгийн газар огцрох эсэх нь тодорхой болно. Тэгвэл өнөөдөр МАН-ын намын нөлөө бүхий гишүүд цахим хуудаснаа  Засгийн газар болон 60 тэрбум төгрөгтэй холбоотойгоор сэтгэгдэлээ илэрхийлсэн байна. 


УИХ-ЫН ГИШҮҮН Ц.НЯМДОРЖ: МАН-ЫН ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ МОНГОЛ ГЭЖ ЯРЬЖ ЯВДАГ ГИШҮҮД БОЛ ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОЙ

60 тэрбумын асуудал нь Монгол төрийг худалдсан шившигт явдал боллоо. Энэ бүгдийг шийдэхийн тулд МАН дотроо дорвитой өөрчлөлт хийх ёстой. МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсгээ зурсан. Гарын үсэг зураагүй дэмжиж байгаа манай намын олон гишүүд байгаа. Засгийн газар одоо болно, улс орноо бод. Шулуухан хэлэхэд, МАН-ын гарын үсэг зураагүй Монгол гэж ярьж явдаг гишүүд бол чонотой нийлсэн нохой" хэмээн жиргэсэн байна. 

УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар өмнө нь мэдээлэл гарч байсан. Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газраас Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалыг дахин хянаж үзээд хүчингүй болгожээ. Тодруулбал, иргэн Ч.Наранзаяагийн гомдлоор хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг хүчингүй болгосон байна. Улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа

Иргэдэд газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг зохион байгуулна

Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг зохион байгуулах гэж буй талаараа өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, 2017 оны есдүгээр сарын 4-нөөс 3 сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын суурьшлын 1, 2 дугаар бүсэд хамаарах 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний, ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, Газрын албаны мэргэжилтэн тухайн айл бүрт очиж, иргэдтэй уулзан газар өмчлөлийн материалыг бүрдүүлэн авах юм. Ингэснээр газар дээрээ олон жил амьдарсан ч өмчилж аваагүй байгаа иргэд газраа өмчлөн авах боломжтой болж байна.

Нийслэлийн Газрын албанаас өмчлөгдөх боломжтой гэж үзэж буй 79985 нэгж талбар байна гэсэн судалгааг гаргасан бөгөөд үүнээс 3442 нэгж талбарыг аяны хүрээнд өмчлүүлэхээр төлөвлөжээ. Цаашид үлдсэн 76543 нэгж талбарыг өмчлөлд хамруулах ажлыг дүүргийн Газрын албатай хамтран 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн газрын зөрчилтэй нэгж талбарын судалгааг дэлгэрэнгүй байдлаар ангилан гаргаж газрын зөрчил арилгах ажлыг зохион байгуулах, зуслангийн 26 амны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийлгэх,  орц гарц шийдвэрлэх зөрчил арилгах ажлыг иргэдтэй зөвшилцөх маягаар шийдвэрлэхээр төлөвлөсөн аж.

Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүрэгт 9 хорооны 366,    Хан-Уул дүүрэгт 2 хорооны 13, Баянзүрх дүүрэгт 15 хорооны 2251, Баянгол дүүрэгт 7 хорооны 269, Чингэлтэй дүүрэгт 6 хорооны 209,   Сүхбаатар дүүрэгт 4 хорооны 334 нэгж талбар багтсан байна 

Машиндаа мансуурсан залуусыг баривчилжээ

Энэ сарын 21-нд  Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд суух 31 настай эрэгтэй Э, мөн тус хороонд суух 26 настай эрэгтэй Т нар мансуурч байгаад цагдаагийн байгууллагад баригдсан байна.  Тэдний сууж байсан “Toyota Сrown” автомашинаас мансууруулах сэтгэцэд нөлөөлөх “Каннабис” төрлийн ургамал болон бусад зүйл илэрснийг хураан авч Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Байгаль хамгаалах ажилд технологийн дэвшлийг ашиглана

Нийслэлийн есөн дүүргийн 470 мянган га нутаг дэвсгэрийн байгалийн нөөц баялгийг хамгаалах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчил, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ногоон бүсийн цаг уур, орчны өөрчлөлт, төлөв байдалд тандалт судалгаа хийх, ногоон бүс дэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүргийг Нийслэлийн Байгаль орчны газрын 33 байгаль хамгаалагчид хэрэгжүүлдэг.

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олгож буй хамгаалагчдын ажлын бүтээмжийг дээшлүүлж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зориулан мэргэжлийн дрон, байршил тодорхойлон мэдээлэл дамжуулах хяналтын систем, төхөөрөмжүүд, моторт хөрөө, үүргийн гал унтраагуур, түймэрт тэсвэртэй ажлын хувцас зэргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гардуулан өглөө.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан журмын дагуу байгаль хамгаалагчдын хувцас, таних тэмдгийг шинэчилсэн. Үүний дагуу  Нийслэлийн Байгаль хамгаалагчдын шинэ дүрэмт хувцсыг танилцуулж байна. Нийслэл хотын захиргаа байгаль орчныг орон нутгийн иргэдийн хүч, оролцоотойгоор хамгаалах бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд 90 иргэнд идэвхтэн байгаль хамгаалагчийн эрхийг олгож байгаа.Байршил тодорхойлогч төхөөрөмж нь байгаль хамгаалагчдын явсан зам, чиглэлийг цаг, минуттай мэдээлэхээс гадна төв хяналтын системтэй мэдээлэл солилцох, мессеж явуулах, ойролцоох байгаль хамгаалагчдаас тусламж хүсэх, байршлаа илгээх функцтэй. Байгаль хамгаалах ажилд технологийн дэвшлийг ашигласнаар байгаль хамгаалагчдын аюулгүй байдлыг хангах, зөрчлийг шуурхай хүлээн авч, таслан зогсоох боломжтой болж байна

Мэргэжлийн дроноор 500 метрийн өндрөөс 7 км радиус дахь газар нутгийг хянах боломжтой бөгөөд 72 км/цагийн хурдтай нисэж зөрчлийг 4К нягтралтайгаар баримтжуулдаг. Гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна зэрлэг амьтдын тооллого судалгаа, түймрийн хяналт зэрэгт ашиглагдана.  

Э.Ганхүү: Зүүн эргэхийг хориглосонтой холбоотойгоор ямар нэг зардал гараагүй

Нийслэлийн зарим уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар бид н Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тодрууллаа. 

Тэрбээр хэлэхдээ “Зүүн эргэхийг хориглосонтой холбоотойгоор ямар нэг зардал гараагүй. Замын гэрэлтүүлгийн хувьд удирдлагын зохион байгуулалт хийж байгаа. Тэмдэг тэмдэглэгээний хувьд жил бүр замын сангийн хөрөнгөөр нийслэлийн бүх замууд дээр хэвтээ, босоо тэмдэглэгээ хийгддэг. Энэ ажил тухайн жилд төсөвлөсөн хөрөнгийнхөө хэмжээнд хийгдсэн.

Зүүн эргэхтэй холбоотой зам дээр хийгдсэн хөрөнгө оруулалтыг судалж үзэхэд хэвтээ тэмдэг тэмдэглэгээ, хайс, эргэлтийн зураасанд нийт 14 орчим сая төгрөг зарцуулсан байна" хэмээн хэллээ. 

П.Орхон дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин боллоо

ОУХМ П. Орхон ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар ийнхүү Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулж, Төрийн дууллалаа эгшүүллээ. П.Орхон нь чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин болж дэлхийн аваргын буухиаг ийнхүү үргэлжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
топорчид
гантулга ажилаа өгөө танай нутгийн ах оюука чамайг гишүүн байх ёс зүйгүй гэсэн. чи үнэнээ ахдаа хэлээл биз оюука гишүүнээ өгөө гэжийн. тэгээд хүрэлсүх ах чинь гишүүн болон гээд гүйх байх да топорчид
2017/08/25 43.242.242.163
s
Nyamdorj odoo ichmeer ym doo alban tushaal mungunii tuluu iim utgagui zan gargah ch gej dee
2017/08/25 202.131.243.190
1
Багш нар юу хийж байгаа ер хамаагүй бололтой
2017/08/24 59.153.87.164