8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗГ-ыг огцруулахаар гарын үсэг зурсан, зураагүй гишүүдийн хэн нь хэн бэ?

2017-08-25 08:56:00

-МАН-ын "бор халзан хонин"-ууд оодорч, Боловсролтой нь "урвагчид" болсон уу-

МАН-ын нэр бүхий 31 гишүүн энэ сарын 23-ны өдөр Засгийн газраа огцруулах албан бичиг УИХ-д өргөн барьлаа. МАН-ын нийт гишүүдийн бараг 50 хувь нь энэхүү албан бичигт гарын үсэг зурсан гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар МАН-ын гишүүдийн 48 хувь нь гарын үсэг зуржээ.  Энэ тоо нэмэгдэнэ. Учир нь өчигдөр буюу энэ сарын 24-ний өдөр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Засгийн газрыг огцруулах асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “60 тэрбумын асуудал нь Монгол төрийг худалдсан шившигт явдал боллоо. Энэ бүгдийг шийдэхийн тулд МАН дотроо дорвитой өөрчлөлт хийх ёстой. МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсгээ зурсан. Гарын үсэг зураагүй дэмжиж байгаа манай намын олон гишүүд байгаа. Засгийн газар одоо болно, улс орноо бод. Шулуухан хэлэхэд, МАН-ын гарын үсэг зураагүй Монгол гэж ярьж явдаг гишүүд бол “чонотой нийлсэн нохой" хэмээн жиргэсэн юм. Үүнээс харахад МАН-ын нэр нөлөө бүхий улс төрчид Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжиж байгаа нь илт байна. Мөн гарын үсэг зураагүй ч Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэдгээ аман байдлаар илэрхийлсэн 7 гишүүн байгаа аж. Үүнээс харахад Засгийн газрыг огцруулахыг МАН-ын гишүүдийн 50-иас илүү хувь нь дэмжиж байна гэхэд болно. Тэгвэл МАН-ын 65 гишүүний хэн нь Засгийн газрыг огцруулахтай санал нийлсэн, хэн нь эсрэг байр суурьтай байсныг харцгаая.

МАН-ын нийтийн гишүүдийн бараг 50 хувь нь Засгийн газраа огцруулах албан бичиг гарын үсэг зурсан гэж хэлж болно. Тодруулбал өнөөдрийн байдлаар МАН-ын гишүүдийн 48 хувь нь гарын үсэг зурсан. Энэ тоо нэмэгдэнэ.

ЗГ-ыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд:

Т.Аюурсайхан, Д.Лүндээжанцан, Сү.Батболд,  Х.Нямбаатар, Б.Баттөмөр, Ц.Нямдорж, Б.Батзориг, Л.Оюун-Эрдэнэ, Х.Болорчулуун, М.Оюунчимэг Ж.Ганбаатар, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Ц.Гарамжав, Д.Сумъяабазар, Ц.Даваасүрэн, Г.Солтан, Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Г.Занданшатар, А.Сүхбат.

Засгийн газрыг огцруулахгүй гэж гарын үсэг зураагүй гишүүд:

Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, М.билэгт, Л.Болд, Д.Ганболд, С.Жавхлан, Л.Мөнхбаатар, Б.Ундармаа, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, Б.Наранхүү, Н.Номтойбаяр, Н.Оюундарь, Д.Оюунхорол, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав, Б.Саранчимэг, О.Содбилэг, М.Энхболд, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Н.Энхболд гэх мэт гишүүд гарын үсэг зураагүй.

Эдгээр гишүүд гарын үсэг зурсан, зураагүйгээрээ ялгарч биесээ “баалж” нэр “хоч” өгч эхэлсэн байна. Засгийн газрыг огцруулах бичиг гарын үсэг зураагүй гишүүд гарын үсэг зурсан гишүүдээ урвагч, шарвагч, худалч, намын нэр төрд халдагсад гэх мэтийн хатуухан үг “чулуудаж” яваа сурагтай. Бас болоогүй “хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо” гэх мэтээр нэрлэж, хочилж яваа гэнэ. Тэгвэл  Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан, зураагүй гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийн эргэж нэг харцгаая. 

Засгийн газрыг огцруулах бичиг гарын үсэг зураагүй гишүүд гарын үсэг зурсан гишүүдээ урвагч, шарвагч, худалч, намын нэр төрд халдагсад гэх мэтийн  хатуухан үг “чулуудаж” яваа сурагтай.

ЗГ-ыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн хувьд улстөрийн хүрээнд танигдсан, хэд хэдэн удаа тойргоосоо нэр дэвшиж байсан хүн олон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Тэрбээр 2008 онд УИХ-д Говь-Алтай аймгаас анх удаа сонгогдсон. 2012 онд УИХ-д дахин сонгогдож, өнгөрсөн жил болсон 2016 оны УИХ-ын сонгууль Баянзүрх дүүргээс сонгогдож одоогоор Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын албыг хашиж байгаа. Тэрбээр 2008 оноос өнөөдрийг хүртэл нийтдээ 7-8 хууль санаачилж, батлуулж байсан аж. Мөн Засгийн газрыг огцруулах албан бичгийг өргөн барих үеэр “Эрдэнэтийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээрээ байна. Сургууль гурван ээлжээр хичээллэсэн хэвээрээ байна. 800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар дотроо концесс нэрээр хувааж авч байгаатай эвлэрэхгүй. Монгол төрийг худалдсан 60 тэрбумын шившигтэй явдал. Итгэж байсан төр нь, найдаж 65 суудал өгсөн МАН нь иргэдийн итгэлийн мөнгөөр үнэлж, зарж байгаа нь туйлын ноцтой, үндэсний язгуур эрх ашгийг зөрчсөн, төрийн эсрэг, авлигалын эсрэг гэмт хэрэг. Үүнийг цэвэрлэх цаг нь болсон. Би сонгуульд оролцохдоо сонгогчдодоо УИХ-ын гишүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж ажиллана гэдгээ амласан. Надад ямар нэгэн албан тушаал сонин биш. Монголд төр нь төр шиг, нам нь нам шиг явах цаг болсон” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Түүний хэлсэн “Би сонгуульд оролцохдоо сонгогчдодоо УИХ-ын гишүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж ажиллана гэдгээ амласан” гэдэг үг нь түүнийг ямар тулхтай гишүүн болохыг харуулж байгаа юм. 

МАН нь иргэдийн итгэлийн мөнгөөр үнэлж, зарж байгаа нь туйлын ноцтой, үндэсний язгуур эрх ашгийг зөрчсөн, төрийн эсрэг, авлигалын эсрэг гэмт хэрэг. Үүнийг цэвэрлэх цаг нь болсон.

УИХ-ын гишүүн Н.Учрал. Тэрээр өнгөрсөн 2016 оны сонгуулиар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж УИХ-ын гишүүд болсон. Өнгөрсөн жилийн сонгуулиар  улс төрд орж ирсэн залуу гишүүн. Тэрбээр сонгогдсон цагаасаа хойш тойргынхоо ард иргэдтэй тогтмол уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлүүлж ирсэн. Залуу гишүүдийн дунд нэлээд нэр хүнтэй бөгөөд тойрогтоо “элгэмсэг” гишүүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн ч хэлдэг.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар. 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2016 онд дахин сонгогдож МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байгаа. Мөн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ц.Гарамжав, Д.Сумъяабазар, Г.Занданшатар нарын улстөрд төдийгүй салбартаа нэр хүндтэй, ажиллаж хөдөлмөр эрхэлсэн хийсэн зүйлтэй, хэлсэн үгтэй хүн олон байна.

Бүтэн нэг жилийн хугацаанд эдгээр гишүүд хууль санаачилсан уу, санаачилсан хууль гар бие оролцсон уу гээд тэдний хийсэн ажлыг шалгаж, дүгнэвэл тааруухан “дүн” гарах биз.

Харин Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй, гарын үсэг зураагүй гишүүдын хувьд танхимын сайд нар болон шинэхэн гишүүд багтаж байгаа юм.  Шадар сайдын хувь ажлаа өгсөн. Харин үлдсэн танхимын сайд нар өөрсдийнхөө эсрэг "тахимаа" өгч Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурахгүй нь тодорхой. Тэдний хувьд намын шинэчлэлээс илүү өөрсдийнхөн нь "зөөлөн сэнтий" чухал.  Мэдээж тэд ямар нэгэн байдлаар сайдын суудалдаа үлдэхийг хичээнэ. Харин  бусад шинэ гишүүндийн хувьд МАН-ын нэрээр орж ирсэн гэхэд болно. Учир нь 2016 оны сонгуулиар МАН-аас бол "бор халзан хонь" байсан ч сонсогдохоор байсныг хэн хүнгүй хэлдэг. Бүтэн нэг жилийн хугацаанд эдгээр гишүүд хууль санаачилсан уу, санаачилсан хуульд гар бие оролцсон уу гээд тэдний хийсэн ажлыг шалгаж, дүгнэвэл тааруухан “дүн” гарах биз. Хатуухан хэлэхэд зарим УИХ-ын гишүүдийг нь иргэд таних уу, тэд танигдахаар зүйл хийсэн үү. Чуулганы үеэр ч дугарч үзээгүй гишүүд ч энд бий. Тэднийг иргэдийн төлөөлөл болгож УИХ-д сонгосон. Мөн хууль санаачилах нь тэдний үндсэн үүрэгт ажил. Гэтэл тэд хууль санаачлах нь бүү хэл намынхаа хуул бус, бусармаг үйл хэрэгтэй эвлэлдэн нэгдэж байгаа нь харамсалтай. Эсвэл Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй, гарын үсэг зураагүй гишүүд намынхаа хууль бус бусармаг үйл явдлыг харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөхийг хүссэн үү. Нөгөө талаас нь харвал тэдэнд зурахгүй байх өөр шалтгаан бий юу. 

Эцэст нь дүгнээд хэлэхэд МАН-ын "бор халзан хонин"-ууд оодорч, Боловсролтой нь "урвагчид" болоод байх шиг байна. 

Д.Болор. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
МОНГОЛЫН АРД ТУМЭН ХУЖАА МИЕЭ ЖУНАЙ БАЯР ХУЗУУ ЭЛБЭГЭЭ НАРААР МАНАНТАЖ ТОГЛУУЛАХГУЙ ШУУ
2017/08/25 66.181.176.228
МОНГОЛЫН МАН АН МАХН ГИШУУД ДЭМЖИГЧИД 60 ТЭРБУМ ХЕДЕЛГЕЕН
МОНГОЛЫН АРД ТУМЭН ХУЖАА МИЕЭ ЖУНАЙ БАЯР ХУЗУУ ЭЛБЭГЭЭ НАРААР МАНАНТАЖ ТОГЛУУЛАХГУЙ ШУУ
2017/08/25 103.212.117.232
ЗОЧИН
зурсан гишүүдийн ихэнх нь л шинэ гишүүд байгаа шүү дээ. зураагүйн шинэ гишүүдийг тодотгоод нөгөөг нь яагаад хэлэхгүй байна. Болор гуай өөрөө топорын угаадас долоогч бололтой
2017/08/25 66.181.179.109