АТГ цаг үеийн асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АТГ-т шалгагдаж буй хэд хэдэн хэргийн талаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог Шадар сайдыг тагнаж, чагнасан асуудалд асуусан сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр "Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн дүү Отгонбаярын хамт 2017 оны долоодугаар сард өөрийгөө тагнаж чагнасан гэх мэдээллийг олон нийтэд тараасан. Одоогоор энэ асуудалтай нь холбогдуулж яллагдагчаар татаад байгаа.
Шадар сайдыг тагнаж, чагнасан энэ хэрэг ТЕГ, цагдаагийн байгууллагаар дамжаад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ирсэн. Одоогоор энэ хэрэгт нийт 9 хүнийг шалгаж байна" гэсэн мэдээлэл өгсөн юм.