
Үргэлжлэн орсон борооны улмаас орон нутгийн зарим замд эвдрэл үүсчээ. Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн А0301 дугаартай авто замын Бумбатын даваанаас-Хөөвөрийн гүүр хүртэл нийт 37 км газарт замын явах анги болон хөвөөнд их хэмжээний эвдрэл үүсссэн байна. Иймд энэ чиглэлд зорчиж буй жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан анхаарууллаа.



