8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш нар Засгийн газрыг тодорхой бус хариу өгсөн гэв

2017-08-25 14:31:40

Багш нар цалин нэмэх шаардлага тавьж, түр хороо байгуулаад буй. Тус хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. 30 гаруй мянган багшийн цалинг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт тавиад байгаа билээ. Тэд шаардлагаа энэ сарын 17-нд Засгийн газарт хүргүүлсэн.  Түр хорооноос 2017 оны 9 дүгээр сард багтаан багшийн цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэх, 2020 он гэхэд 3500 ам.долларт болгох, багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамруулах шаардлагыг тавьсан. Энэ шаардлагын хариуг Засгийн газар өгчээ. Засгийн газраас багш нарын цалинг 2018 онд нэмэхэд нэг тэрбум төгрөг шаардлагатай. Цаашид багш нарын цалинг нэмж, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарна гэсэн хариу өгчээ. Харин багш нар энэ хариуг тодорхой бус хэмээн үзэж буйгаа хэвлэлийн хурлын үеэр онцлов Тэд ирэх сарын нэгнээс өмнө Сүхбаатар талбайд багш нарын цуглааныг зохион байгуулна” гэж мэдэгдлээ 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment