8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэдэгдэл

2017-08-25 16:44:00

         Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах, мөрдөх ажиллагаа явуулж байгаа мэдээллийг шалгуулах талаар Шадар сайдын ажлын албанаас 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Тагнуулын Ерөнхий Газар болон Авлигатай Тэмцэх Газарт хүсэлт гаргасан. Мөн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 42-р зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.1, 20.1.3, 24-р зүйлийн 24.3, 24.3.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын Хороонд хүсэлт хүргүүлсэн. 

             Гэвч АТГ-аас 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийх үеэр "Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 2017 оны 7 дугаар сард өөрийн төрсөн дүү У.Отгонбаяр болон хамаарал бүхий хамаатны хүмүүсээрээ дамжуулан өөрийгөө мөрдөн мөшгисөн учир  яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлчихсэн, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлээд явж байна" гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацлаа.

             Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх удаа дараа хуулийн байгууллагад гомдол, хүсэлт гаргасан ч ТЕГ, АТГ хоёр сар гаруйн хугацаанд энэ хэргийг үнэн зөв шийдэх талаар дорвитой ямар ч алхам хийгээгүй атлаа өнөөдөр ийм мэдээлэл хийж байгаа нь илтэд нэг талыг барьсан улс төрийн зорилготой, бодит үнэнийг мушгин гуйвуулсан үйлдэл боллоо гэж үзэж байна.

             Хэргийн гэрч, оролцогч болох иргэн Ч.Батболд болон холбогдох гэрчийн этгээдүүд хууль, хяналтын байгууллагад хандан бодит үнэнийг хүлээн зөвшөөрч, нотолсоор байтал хууль хяналтын байгууллага бодит үнэнийг олон нийтэд мэдээлсэнгүй.

             Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын Ерөнхий Газарын холбогдох албан тушаалтнуудын гаргаж буй энэхүү үйлдэл нь зарим төрийн өндөр дээд албан тушаалтан хүссэн үедээ Улс төрийн зорилгоор хууль хүчний байгууллагыг өөрийн эрх ашигт үйлчлүүлж байгаагийн тод жишээ болж байна.

             Удахгүй Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болон түүний өмгөөлөгч нар бодит байдлыг олон нийтэд мэдээлэх болно.

ШАДАР САЙДЫН АЖЛЫН АЛБА

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хичнээн удаа будлиан тарих юм бэ
Хүрэлсүх одоо болимоор юм. Улс төрд орж ирүүлт л будлиан тарьж байх байх юм Өмнө нь бас яаж байлаа даа
2017/08/26 66.181.180.36
Төр гуйвах шаарлага байхгүй туйлбартай байх хэрэгтэй
Шүлсээ үсчүүлсэн шалдан банди нар үлгэр зохиж довчигнэж л байг даа. Тэдний үгийг тоох хэрэггүй ээ.Ардчилсан нийгэмд дуулах нь дуулж галзуурах нь галзуурч л байдаг бололтой.Үүнд төр гүйваж таарахгүй ээ
2017/08/26 66.181.180.36
Хүрэлсүхийг алж гараа бузарлах тэнэг байх уу
Хүрэлсүхийн асуудалд АТГ ямар холбоотой юм бэ? амь насыг хохироочих гээд байгаа юм бол цагдаад хандах,тагнаж туршаад зөвөөгөөд байгаа бол тагнуулдаа ханддаггүй хэрэг үү.
2017/08/26 66.181.180.36
зочин.
Оффшортой нь мөрдүүлж оффшоргүй нь гүтгэгддэг нийгэм болж. Оффшорын мөнгө чинь ард иргэдийн халааснаас гарж байгаа гэтэл чухал хэрэг дээр АТГ ерөөсөө ажиллахгүй байна.
2017/08/26 185.170.42.18
Зочин
ингэж бж л хэний буруу ард түмэнд тодорхой болно. МАН-н дотоод зөрчлөөс л ард түмэн үнэнийг мэдэх боломж гарна. АТГ маш зөв зүйл хийж байна.
2017/08/26 202.9.41.71
zochin
ene mongol uls er ni yu bolod bnaa vnen yum gej bna uu mongolchud mini negeig bodh tsag boljee
2017/08/26 103.229.122.193
DAANCH DEE URUVDUMUUR YAMDAA
Манай хуулийн байгууллагуудыг татан буулгаж шинээр байгуулах хэрэгтэй. НАМын даргад үйлчилдэг хуулийн байгууллага ард түмэнд хэрэггүй. Энэ байдлаараа тэд төрийн эргэлт ч хийж мэднэ шүү
2017/08/25 66.181.176.228
харамсаж байна
Манай хуулийн байгууллагуудыг татан буулгаж шинээр байгуулах хэрэгтэй. НАМын даргад үйлчилдэг хуулийн байгууллага ард түмэнд хэрэггүй. Энэ байдлаараа тэд төрийн эргэлт ч хийж мэднэ шүү
2017/08/25 122.201.22.30
Н. Гандалай
Оффшортой нь мөрдүүлж оффшоргүй нь гүтгэгддэг нийгэм болж. Оффшорын мөнгө чинь ард иргэдийн халааснаас гарж байгаа гэтэл чухал хэрэг дээр АТГ ерөөсөө ажиллахгүй байна.
2017/08/25 193.15.16.4
зочин.
Хүрэлсүхийг барьж хорьж сүүлчийн эх орончийг хэлмэгдүүлэх гэж авилгачид эцсийн аргаа хэрэглэж байна. Хэрэг тулгаж байгаа нь хүүхэд ч итгэхээргүй байна тэнэг логикгүй. Үнэн ялна
2017/08/25 163.172.163.85
Би Монгол хүн
Энэ юу л болоод байнадаа төр шургалсан хужаа хэдэн шудрага сайхан монгол эрчүүдийг минь нэг нэгээр нь дөнгөөд байнадаа
2017/08/25 103.253.146.245
Damdin*
Xereg ali xediin ezen ni todorxoi bolson shvv dee. Buruu xvn deer xergee toxoj yltan bolgosnoos bish Xvrelsvxed buruu baixgi l baix. Xarin Xvrelsvx xoxirox shaxsan bizde xerew ami nasand ni xoxirol uc
2017/08/25 188.226.148.40
Vvriintsolmon*
Xurelsux chini nam aa awrax gants xvn shdee. Iim xvnee muulaad doosh xiiged baixaar yax yum bee. Busad balgasnuudaa archij chadaxgvi baij olon yum yritsgaagaad bxii.
2017/08/25 178.62.48.28