8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголд зорчих 42 орны визний хөнгөлөлт цуцлагдана

2015-11-18 12:09:00

Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад иргэд нь визгүй зорчих 42 орны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Улмаар Австри, Андорра, Аргентин, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар зэрэг 42 улсын иргэд өнгөрсөн оны зургаадугаар сараас энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл манай улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй болсон юм. Харин дээрх визний хөнгөлөлтийг ирэх арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болгож, дахин сунгахгүй байхаар болсон гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.  2016 онд Монгол Улсад АСЕМ-ын /ASEM—Asia-Europe Meeting/ Дээд хэмжээний уулзалт болно. 53 орны өндөр түвшний төлөөлөгч оролцох энэхүү хурлын аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлын нэг хэсэг нь энэ юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл