Үндэсний Их баяр наадмын шөвгийн 16 бөх болон сур харваачдаас Монгол Улсын Баяр наадмын тухай хуулийн дагуу тэмцээний үеийн допингийн шинжилгээ авдаг билээ. Өнгөрсөн жилүүдэд шөвгөрсөн бөхчүүдээс допин илэрч байсан. . харин энэ жилийн допингийн шинжилгээ БНСУ-д шинжлүүлсэн хариу ирсэн байна. БНСУ-ын Шинжлэх ухаан, техникийн институтийн Допингийн хяналтын лабораториос манайд ирүүлсэн шинжилгээгээр энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдаас ямар нэгэн допингийн төрлийн хориотой бодис илрээгүй байна.