Бүхий л баяр ёслолын өдрүүдэд, тэр байтугай өөрийнхөө төрсөн өдрийг өөртөө бус бяцхан үрсэд зориулж, тэдний төлөө бүхий л зүйлээ зориулдаг сайхан сэтгэлт эмэгтэй бол Хос Билгүүн Зул хэмээх жимс жимсгэнэ, нарийн ногоо худалдаалдаг компаний захирал Б.Зулаа гэх эмэгтэй. Тэрээр хүүхдийн баяраар Сарнай бүсгүйн хүүхдүүдэд бэлэг хүргэж өгч байсан талаар бид мэдээллэж байсан. Түүгээр ч зогсохгүй 21-25 насны 2 охин, 2 хүүг Хос Билгүүн Зул ХХК нь сарын сая төгрөгийн цалинтай ажлын байраар хангаж цаашдын амьдралд нь тус дэм болсон.
Тэгвэл Зулаа бүсгүй 9-р сарын 1-н болж хичээл сургууль эхлэж мөн намрын сэрүүхэн өдрүүд айлчилж байгаатай холбогдуулан дахин Сарнайгийнхаар зочиллоо. Энэ удаа тэрээр түүний хүүхдүүдийн хичээлийн хэрэгслийг бэлдэж өгсөн байна. Сургуулийн насны 10-н хүүхэд, цэцэрлэгийн насны 12 хүүхдэд хэрэгтэй дэвтэр, ном, үзэг харандаа, цүнх гэх мэт зүйлсийг нь бэлдэн өгчээ. Мөн сэрүүхэнд өмсөх гутал цамцыг нь бэлдэж өгсөн байна. Бяцхан үрс маань баярласан сэтгэлийн хариуд Зулаа бүсгүйд тэрүүхэн тэндээ урлагийн тоглолт хийгээд амжина лээ. Сарнай бүсгүйн хүүхдүүдэд зориулсан 1 хүн 1 тоосго аян зогсонги байдалтай байгаа билээ. Тэгвэл Хос Билгүүн Зул ХХК-ний захирал Зулаа энэхүү аяныг дахин эрчимжүүлж хахир хүйтэн өвлөөс өмнө хөөрхөн хүүхдүүдийг байшинтай болгох хэрэгтэй хэмээн хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг уриаллаа.
Та бүхэн уг аянд нэгдэж эдгээр хүүхдүүдийг хүйтэн өвөл дулаахан хоноход нь туслаарай.