8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн зээлд 92.1 мянган хүн хамрагджээ

2017-08-26 10:15:00

Энэ оны долдугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өсч 4186.1 тэрбум төгрөгт хүрчээ. Тухайн сард банкууд 661 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 4186.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин нийт зээлдэгчдийн тоо 92.1 мянгад хүрчээ.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 96.4 хувь нь хэвийн, 1.7 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл байгаа аж. Ипотекийн зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь өмнөх сараас 0.1 нэгж хувиар буурчээ. 2017 оны долдугаар сарын байдлаар хугацаа хэтэрсэн ипотекийн зээлийн 42.5 хувийг ОСИСТТБХ-ийн зээл, 53.9 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 3.7 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment