Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөнийг дараахь байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийн дагуу Тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-р төгссөн автомашин бямба гарагт хөдөлгөөнд оролцоно, харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-р төгссөн автомашин ням 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.