8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦЕГ-аас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

2017-08-26 10:43:45

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот руу ирэх иргэдийн болон тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байна. Мөн томоохон худалдааны төвүүд, тээврийн товчоо, зүүн баруун аймгууд руу зорчдог тээвэр үйлчилгээний төвүүдийн ачаалал ихсэж, зорчин явагсдын тоо эрс нэмэгдэж байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор халаасны хулгайн гэмт хэрэг өмсөх хандлагатай байгаа тул Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Тухайлбал, наймдугаар сарын 23-ны өдөр томоохон худалдааны төвд хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Тэдгээр этгээдүүд нь иргэдийг барааны сонголтоо хийх үед элдэв зүйл асууж шалгаан анхаарлыг нь сарниулан гар утас болон бусад эд зүйлсийг нь хулгайлдаг болохоо мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байна.

Мөн Эрээн хотод их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явж байсан Монгол улсын иргэн А-ийн 6000 юаныг мөн манай улсын иргэн Т хулгайлсан болохыг эрэн сурвалжилж тогтоон мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжүүлж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн биедээ их хэмжээний бэлэн мөнгө авч явахаас татгалзаж, цахим банк, бэлэн мөнгөний машиныг хэрэглэж хэвшин хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment