Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд анхааралд хандуулж яваа иргэдийн нэг бол иргэн Б.Цогтгэрэл. Энэ сарын нэгнээс шилэн данс шинэ сайттай болсон. Уг сайт 180 сая төгрөгийн өртөгтэй тендер зарлагдан энэ дүнгээрээ компютер худалдааны "IT ZONE" компани ялсан. Гэвч 180 сая төгрөгийн өндөр өртгөөр босож буй уг сайтад олон нийт муу дүн тавьж байна. Учир нь Эрүүл мэнд, Спортын сайд гэх зэргээр наад захын ташааралт, байгууллагуудын дутуу хийгдсэн хаягууд, нэвтрэх боломжгүй линкүүдээр shilendans.gov.mn дүүрчээ. Уг асуудлаар иргэн Б.Цогтгэрэл Сангийн яамны Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ш.Жандос нар уг асуудлаар твиртерээр ширүүхэн маргалдсан. Жиргээчид, олон нийт Сангийн яамны газрын даргын ёс зүйгүй үйлдлийг шүүмжлэн Сангийн сайд Б.Болорыг хариуцлага тооцохыг шаардсан байна.
180 саяын үнэтэй Шилэн дансны шинэ сайт шаардлага хангахгүй байна
2016-01-12 22:53:00