8o
Улаанбаатар хот
mobile menu

Ардын намын бүлэгт барьсан АТГ-ын "бэлэг"

2017-08-26 12:35:00

Хууль, хүчний байгууллага улс төржиж, эрх мэдэлтнүүдийн захиалгаар ажилладаг болсон тухай нэг бус хүн ярьдаг. Урьд нь  хэн нэгнийг унагаах нүх ухдаг байсан хүчний байгууллага харин өнөөдөр засаг төрийг унагах, татах,  нэг намын даргыг солих  асуудалд хүртэл  гар бие оролцож, бусдын захиалгаар ажлаа хийдэг болсныг гэрчлэх мэт үйл явдлууд хөвөрч байна. Одоогоос арав гаруй хоногийн өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдах яг тэр өдрийн өглөө  У.Хүрэлсүх,  “Херо”-гийн гэх тодотголтой Баатар хоёрын сонгуулийн дараа болсон гар утасны бичлэгийг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний эзэмшилд байдаг сайтаар тарааж, араас нь У.Хүрэлсүхийг урвагч гэж “матарласан” бараан мэдээгээр балбалаа. Гэвч өнөөдөр У.Хүрэлсүхийг урвагч гэж үзэж байгаа нохой ч алга. Харин хувь хүмүүсийн утасны яриаг хэн дундаас нь ийм цэвэрхэн бичиж авч, түүнийгээ улс төрийн бохир тоглолтдоо ашиглав гэсэн хардлага, айдас нийгмийг тэр чигээр нь бүрхээд байна. Бусдын утасны яриаг хоёр зэрэг ямар ч гадны дуу шуумгүйгээр чөлөөтэй бичиж авах боломж хоёр л газар бий. Энэ бол Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар... Үүний үр дүнд бие биендээ итгэх итгэл алдарч,  иргэд бие биентэйгээ уулзах, утсаар ярихаас ч эмээж байна. Гэтэл энэхүү айдас хүйдсийг улам лавшруулан Авилгатай тэмцэх газраас сүр дуулиантай хэвлэлийн бага хурлыг өчигдөр хийв.  Ирэх  нэг дэх өдөр МАН-ын бүлэг хуралдана. Гэтэл энэ хурлын өмнө АТГ сэтгүүлчдэд хаалгаа гэнэт нээв.  Тэр бүр мэдээлэл өгдөггүй, байнга хаалттай, бүхий л асуудлыг мөрдөн байцаалтын нууц гэж олны амыг тагладаг АТГ энэ удаа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө  хэмээн хэвлэл мэдээллийнхнийг яаран сандран цуглуулав. Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр арилжсан, Эрдэнэт үйлдвэрийн захирал өөртөө өндөр цалин хангамж авсан, Хөгжлийн банкны удирдлагууд улсад олон арван тэрбум төгрөгийн хохирол учруулсан зэрэг асуудлаар мэдээлэл өгөх байх гэж найдаж байсан сэтгүүлчид энэхүү хэвлэлийн хуралд очоод бүгд гайхаж алмайрчээ. 

Бусдын утасны яриаг хоёр зэрэг ямар ч гадны дуу шуумгүйгээр чөлөөтэй бичиж авах боломж хоёр л газар бий. Энэ бол Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар... Үүний үр дүнд бие биендээ итгэх итгэл алдарч,  иргэд бие биентэйгээ уулзах, утсаар ярихаас ч эмээж байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог гэгч хэвлэлийн хурал дээр “АТГ шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 22-р зүйлд заасны  дагуу авилга, албан тушаалын гэмт хэргийг шалгах чиг үүрэгтэй ажиллаж байгаа” хэмээн мэдэгдсэн. Гэвч тэрээр чиг үүргээсээ хазайж, өөрт хамааралгүй хэрэг шалгаж байгаагаа өөрөө зарлав.  Тэрээр МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ асуудалд яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Энэ асуудалд захиалагч хэн бэ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон гэх оролцоо тогтоогдоогүй. Тодруулбал, албан тушаалын байдлаа  урвуулан ашиглаж төрсөн дүү,  төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ үндэслэлээр нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна хэмээн прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн" хэмээн ярьж байх юм. Сэтгүүлчид түүнээс 60 тэрбумын хэргийн талаар мэдээлэл авах гэсэн боловч энэ асуудлаас хоёр ч удаа бултаж, У.Хүрэлсүхийн асуудлыг хоёр ч удаа сөхөж гаргаж ирлээ. Тэр ч бүү хэл “М.Энхболд 60 тэрбумын бичлэгт оролцсон эсэх нь тодорхойгүй байна” гэдэг мэдэгдэл хийв. АТГ-ын энэ удаагийн хэвлэлийн хурал У.Хүрэлсүх яллагдагчаар татагдсан гэж зарлах л зорилготой байж.

АТГ-ын мэдэгдлээс 60 тэрбумын хэргийг сарниулах, Ц.Сандуй, М.Энхболд тэргүүтнүүдийг өмөөрч хаацайлах, У.Хүрэлсүхийг МАН-ын бүлгийн хурлаас урьтаж "нухах" гэсэн санаа зорилго ил тод "үнэртэж" байна.

АТГ-ын мэдэгдлээс 60 тэрбумын хэргийг сарниулах, Ц.Сандуй, М.Энхболд тэргүүтнүүдийг өмөөрч хаацайлах, У.Хүрэлсүхийг МАН-ын бүлгийн хурлаас урьтаж "нухах" гэсэн санаа зорилго ил тод "үнэртэж" байна.

Бас У.Хүрэлсүх өөрөө, өөрийгөө тагнуулж байгаад төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон гэдэг утга авцалдаагүй мэдээлэл ч эндээс гарч ирэв. Өмнө нь төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон хэрэгт кино найруулагч Бадамрагчаа гэгч залуу холбогдож, энэ хэргийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс эрүү үүсгэн шалгаж байсан. Гэтэл өнөөдөр МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбоотой асуудлыг АТГ газар эрх үүргээ хэтрүүлж шалгаад, яллагдагчаар татах санал гаргаж УЕП-т албан бичиг илгээж байна гэсэн асуултыг ямар ч тэнэг хүн гаргаж ирэх нь лавтай. Мэдээж үүний цаана нөгөө л МАН-ын дарга нарын эрх ашиг бий. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх хоёрын хооронд бие биенээ тагнасан, чагнасан гэх маргаан үүсээд удаж байгааг бүгд мэднэ. Гэтэл хоёр хүний хоорондох энэ маргаанд АТГ улаан цайм оролцож, өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн У.Хүрэлсүхийг шалгаж, яллахыг оролдож, энэхүү мэдэгдлээ МАН-ын Бүлгийн хуралдааныг "угтан" хийлээ.

АТГ-аас мэдээлэл хийснээс хойшхи үйл явдал хэрхэн өрнөхийг өнөөдрийн хэвлэлийн мэдээнүүд гэрчилж байна. Тэд "У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж чагнасан, төрийн эрхийг хууль бусаар булаах гэсэн, иргэн Баатартай утсаар ярьж намаасаа урвасан учраас намаас хөөнө" гэсэн агуулгатай мэдээг өнөөдөр өглөөнөөс эхлэн томоохон сайтуудаар цацаж эхэллээ.

У.Хүрэлсүх намаасаа урвасан уу, М.Энхболд анд нөхдөөсөө урвасан уу гэдгийг МАН-ын Их хурал шийднэ. Хэвлэлийн мэдээ шийдэхгүй.

У.Хүрэлсүх намаасаа урвасан уу, М.Энхболд анд нөхдөөсөө урвасан уу гэдгийг МАН-ын Их хурал шийднэ. Хэвлэлийн мэдээ шийдэхгүй. 23 жил энэ намд үнэнч байж, нөхдийнхөө төлөө намынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн У.Хүрэлсүхийг урвагч гэх нь үнэмшилтэй юу, намынхаа нэрийг шороотой хутгасан 60 тэрбумын авторууд намаасаа, зарчмаасаа урвасан уу гэдгийг шүүх цаг ирнэ.  

МАН-ын удирдах зөвлөлийн хурлын өмнөх өдөр тагнаж, чагнасан утасны бичлэг задарч байсан бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх Ардын намын бүлгийн хурлын өмнө АТГ өвөрмөц "бэлэг" барилаа. Харин, МАН-ын бүлгийн хурал дээр АТГ-аас шидсэн чулууг хэн барьж орж ирэх нь сонирхол татаж байна.

Д.Цолмон

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
гишүүн
Хүрэлсүх намдаа үнэнч байсныг бид мэднэ.
2017/08/27 103.26.194.114
алтанцэцэг
атг бол хэдэн хужаа нарын гар хөл бсон,цагдаа шүүх ч ялгаагүй,одоо татан буулгаад ард түмний их хурал зарлаж төрөө цэвэрлэж авцгаая,эсвэл бослого,өөр гарц харагдахгүй бна
2017/08/27 67.173.153.100
Ss
Utas chagnasan gedeg bol mordoj bnii tom batalgaa!!Erdenebat ch yostoi nohoi um daa!!!Gemt heregt sejiglegdeegui huniig utas chagnan gedeg bol huuli zorchson uildel!
2017/08/26 172.58.140.173
Ss
ATG hevleliin hural hiih ued setguulchid " Yamar undesleleer Hurelsukhiin utasnii yariag hen chagnav? gej asuuh baisiin!!
2017/08/26 172.58.140.173
МАН-ЫГ ТАРАА
ИЙМ ТӨРИЙН СУУДЛЫГ ЗАРЖ ХУВИЙН АШИГ ХОНЖОО ХАЙГЧ ХҮМҮҮСЭЭР УЛС ОРНОО УДИРДУУЛСАН УЛС ЯАЖ ӨНГӨТӨЙ ӨӨДТӨЙ АМЬРАХ ВЭ ДЭЭ ТЭД ЧИНЬ ХАНАЖ ЦАДАХГҮЙ ТЭГЭЭД ХООРОНДОО ХЭРЭЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ ИЙМ НАМЫГ ЯАХ ЁСТОЙ ЮМ.
2017/08/26 202.9.43.245
ЗОЧИН
ЭНЭ БОЛ МАН-ЫН ДОТОР ЯВАГДАЖ БАЙГАА ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ИНГЭЖ ХҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БОЛДОГ ЮМ ГЭДГИЙГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХАРУУЛЖ БАЙНА ИЙМ Л НАМААР БИД УЛС ОРНОО УДИРДУУЛААД, ХӨРӨНГӨӨ ӨГӨӨД ГУЙЛАГЧИН ЦАРАЙТАЙ
2017/08/26 202.9.43.245
зочин
шизо Хүрэлсүх яаж магадгүй, юу ч хийж магадгүй нөхөр шүү дээ. тэр л үүнийг найруулж хийгээгүй бүз. түүнийг өмөөрөгчид гэ ж ёстой мэдрэл тэнэгүүд байна аа
2017/08/26 66.181.177.249
иргэн
зүүний хүч биш үнэний хүч болсон хүн бол Хүрэлсүх шүү дээ ард түмэн бидэнд тэмцэж чадахаар эрэлхэг хүн хэрэгтэй. Шудрага Монгол эрчүүд хаана байнаа
2017/08/26 65.19.167.130
зочин.
Монголын төлөө тэмцэж чадахаар эрэлхэг Монголоо гэсэн эрчүүд дахиад 6өөс илүү байгаа гэдэгт итгэлтэй байна.
2017/08/26 156.67.106.32
зочин
MAНАН -г ЭНХБОЛД нХУРЭЛСУХТЭИ -н ХАМТ УНАГАХ ХЭРЭГТЭИ. БАС ЭЛБЭГЭЭ БАЯР ХОЕРЫН ХЭЛ ХОЛ ГАРЫГ ТАС ЦАВЧ
2017/08/26 211.138.88.93
Zochin)
Ta nar shg malnuud l uursdiiguu chagnaj tagnaj ulger zohioj yvdag bh.. ATG zasgiin gazar geed itgej boloh gazar neg ch alga, etssiin etsest unen l yaldag yum shuu
2017/08/26 85.203.17.254
zochin)
ATG yag uneheer ard tumnii tuluu dugardag gazar mun l yum bol Enkhbold Sanduigaa duudaad baitsaaldaa!!! ygd odoo hurtel 60 terbum shiidegdehgui bsaar bn ve?
2017/08/26 46.101.72.70
Xaranga*
MANAN-g odoo l unagax xeregtei. Yr sharxaa arilgaj xort utaanuudaa xuuxgvi bol ulam l xor ni tsatsraad bn shvv dee.
2017/08/26 149.202.202.78
Гэгээн*
Энэ МАНАН-гынхан улс төрчдийг зүгээр мансууруулж байна дөө. Арчаагүй хувцасны голууд
2017/08/26 46.101.93.33