Энэ онд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургууль ашиглалтад орохоос таван сургууль есдүгээр сарын 1-нээс өмнө, үлдсэн таван сургууль арав, арванэгдүгээр сард ашиглалтад орох юм байна. Нийт 51 сургууль, цэцэрлэгт засварын ажил хийгдэж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгахаар төлөвлөж байгааг албаныхан онцолсон.
Мөн ашиглалтад орох 13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Үүнээс 12 цэцэрлэг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад орох юм байна. Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хамрагдалт 72 хувь байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд нийт 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьд хүрч, өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өсчээ.