8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэргэжлийн Засгийн газар мэрэгчдийн Засгийн газар байж болохгүйг сануулсан

2017-08-26 20:28:27

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн "Өнөөдөр" сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын талаар  өөрийн байр сууриа илэрхийлэн ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагаас авсан онцлох 10 эшлэлийг хүргэж байна. 

 1. Төр түмэн нүдтэй, хуулийн цалам урт, шударга, үнэнч гэдгийг харуулна шүү” гээд 65-ууланг маань илгээсэн. Гэтэл бид итгэл рүү нь ус цацчихлаа.

2. Морь байтугай онгоц элэгдүүлчихсэн түшмэд илбэт цурхайн үлгэрээр албанд дэвшээд байж л байдаг. Бид боловсон хүчнээ зөв томилсонгүй.

3. Мэргэжлийн Засгийн газар мэрэгчдийн Засгийн газар байж болохгүйг сануулсан.

4. Концесс нэрээр хувийн компаниуддаа хөрөнгө оруулах гээд улайрч байгаа сайд нарыг шударга, сайн ажиллаж байна гэж үзэх үү. Бид замаасаа хазайчихлаа.

5. Монголын төрд наймаачин бүү оруулаарай” гэж захисан.

6. төрийн албыг наймаалцаж, алдарт 60 тэрбумыг босгох асуудал ард нийтэд ил цацагдлаа.

7. Тэвчээрт хязгаар бий. Монгол Улсын эрх ашиг гэж хэнбугай ч сэтлээд гарч болдоггүй улаан шугам байдаг юм шүү.

8. Чих нь хатуурч, аньсага нь хаагдсан, толгой нь томорч, эрх нь дэндсэн цөөн хэдэн дарга сайдад өөр яаж ойлгуулах юм бэ.

9. Аавынхаа амьдад Монгол төрд өргөсөн тангаргатаа үнэнч яваагаа харуулж буйдаа баяртай байгаа.

10. Худал үнэн болдоггүй, хулгай зөв болдоггүй, хуйвалдаан шийдвэр болдоггүй, хуурамч хүн сайд болдоггүй сайн цаг ирээсэй л гэж хүсэж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
худлаа хэнээрхэгч
2017/08/27 66.181.177.249
Saihan ug
Saihan heljee iim humuus olon baij Mongol tumnii mini zaya tushih boltugai
2017/08/26 202.9.43.4
зочин
Тань шиг зөв, шударга гишүүд 40-50 болтол нэмэгдээсэй. Шударга бус шуналтай Засгийн газрыг одоо л солихгүй бол хэзээ ч сольж чадахгүйд хүрнэ. Тэд танил тал, их мөнгөөр л бүхнийг шийдэх болно
2017/08/26 202.9.43.178