Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн “Оорог” гэдэг газарт хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал энэ сарын 25-ны өдөр өдрийн 13:27 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн үед иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч ямар нэгэн хор, хохирол учраагүй аж.
Увс аймгийн Тариалан сумын нутагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2017-08-28 09:43:00