8o
Улаанбаатар хот
mobile menu

Биокомбинатад онц байдал зарлалаа

2017-08-28 10:30:32

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Биокомбинатад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан онц байдал зарласан байна.  Тус чиглэлээс Улаанбаатар хот руу автомашин орохыг хориглож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж эхлээд буй юм.Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
энэ нэг л бишээ
Баянголын амд шүлхий гарсан. Гэтэл Бор толгойн баруун талд байх адуу, үхэртэй айлын PAJERO машин өгдөө 5 цаг 20 минутад тааралдсан. Мэдээж сүүгээ хот оруулж байгаа байх. Ийм байхад өвчин зогсохгүй дэ
2017/08/28 122.201.22.30