Энэ сарын 26-нд Монголын далбаатай, хуурай ачааны хөлөг онгоц засвар хийлгэхээр Истанбулын “Тузла” хөлөг онгоцны засварын газар руу явж байхдаа Истанбул хотын эрэг орчимд гэнэт голоороо хоёр хуваагджээ. 1975 онд үйлдвэрлэсэн энэ хөлгийн багийн 11 гишүүнийг Туркийн эргийн харуулын албаныхан аварч, эмнэлэгт хүргэжээ.
Хөлөг онгоцны нэг хэсгийг Туркийн аврагчид боомтод зөөж аваачсан бол нөгөө хэсэг нь аажмаар живжээ.
Монголын далбаатай хөлөг онгоц туркийн усанд голоороо хуваагджээ
2017-08-28 12:00:15