8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын баг тамирчид Ази тивийн хошой аварга боллоо

2017-08-28 12:20:31

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу 8 дугаар сарын 26, 27-нд Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 орны нийт 150 гаруй тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 2 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль буюу 90 медалийн 73 медалийг хүртэж үнэмлэхүй ялалтыг байгууллаа.Мөн манай тамирчдын хувьд тус гурван насны ангилалын дэлхийн 6 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд нийлбэр дүнгээр илүүрхэж бүх насны ангилалдаа шилдгийн шилдэг болох эхний гурван байрыг дан Монголчууд эзэлж багаараа хошой тэргүүн байрт шалгарлаа.

Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр тэргүүлж 4000 гаруй тамирчидтай Дэлхийн чансаанд 2 дугаарт эрэмбэлэгдэхээр боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл