Хан-Уул дүүргийн Засаг дарга энэ сарын 26-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт захирамж гарган хори цээрийн дэглэм тогтоожээ. Учир нь тус дүүргийн 10 дугаар хороо, Морингийн задгай хаягт байрлах иргэн Б.Ц-ийн 1 үхэрт халдварт өвчиний шинж илэрсэн байна. Үүнийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд "Шүлхий өвчин" болох нь тогтоогдсон аж. Тиймээс тус голомтийн бүсэд 15 өрхийн 1388 толгой мал нутаглаж байгаа бөгөөд нийт 45 албан хаагч, 6 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа аж. Хорио цээр 28 хоног үргэлжлэх юм байна.
Морингийн задгай гэх газар 28 хоногийн хорио цээр тогтоожээ
2017-08-28 13:50:00