Энхтайвны өргөн чөлөөн дэх түгжрэлийг сааруулах зорилгоор зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх долоон уулзварын зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласан.Энэхүү зохицуулалт нь энэ сарын 15-наас эхэлсэн билээ. Харин Замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэр гаргасан байна. Энэ талаар өнөөдөр 14 цагаас холбогдох албаныхан Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийх аж.
Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох талаар мэдээлэл хийнэ
2017-08-28 13:40:00