Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид усанд осолдсон харамсалтай хэрэг гарсан байна. Алба хаагчид энэ сарын 27-ны өдөр өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж байгаад Ховд аймгийн Мянгад сумын нутаг ‘Цагаан тохой" гэдэг газар усанд осолджээ. Одоогоор тус ангийн байлдагч Б, Е, С нарыг усанд осолдсон мэдээлэлтэйгээр эрэн хайх ажиллагааг Ховд аймгийн Мянгад сумын нутагт явуулж байгаа аж.
Хадлан бэлтгэхээр явсан албан хаагчид усанд осолджээ
2017-08-28 15:26:00