8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргаашнаас Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болно

2017-08-28 15:31:31

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Зүүн эргэхийг хориглох ажлын хэсгийнхэнтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцан замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэр гаргалаа. Энэ талаарх  мэдээллийг өнөөдөр Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Замын цагдаагийн албаны Цагдаагийн дэд хурандаа Н.Хангарьд нар мэдээлэв.  

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр “Төв зам дагуу 7 уулзварыг зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжээд өнөөдөр 13 дахь хоног дээрээ явж байна. Энэ нь “Замын хөдөлгөөнд оролцогчид тэмдэг тэмдэглэгээгээ харж авто замын хөдөлгөөнд оролцоно” гэсэн заалтын дагуу хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний чиг заасан тэмдэг тэмдэглэгээг л өөрчилсөн гэсэн үг.  Өнөөдөр хотын дарга ажлын хэсгийнхэнтэй уулзаад холбогдох байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн Бөхийн өргөө бусад уулзварын ачааллыг харгалзан Энхтайваны өргөн чөлөөнөөс Токиогийн гудамж руу зүүн эргэх хөдөлгөөнийг нээхээр боллоо. Маргааш өглөөнөөс эхлэн энэ шийдвэр хэрэгжиж эхлэх бөгөөд өнөөдөртөө багтаан зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэг, тэмдэглээд өөрчлөлт хийх юм. Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэх болсонтой холбоотойгоор ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй, гэрэл дохиогоор зохицуулна” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ха
Тер гэж еерсдийгее боддог МАН, АН-ны толгойгуй тушмэдуудийн сонгодог арга!!!
2017/08/29 183.81.171.150
Зочин
Хуучнаао нь болго Батболд гуай.Өөр хийх юм алга уу.өвөл боллоо шүү
2017/08/28 202.9.43.18
sudlaachee
zavaarsan yum hiih yumaa bid yamar turshiltiin tuulai yumuu
2017/08/28 202.9.42.22