8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Их дээд сургуулиудын хичээлийн нээлт хойшилж, Морингийн даваанд хорио цээр тогтоосон өдөр

2017-08-28 18:40:00

Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.

Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.

 

У.Хүрэлсүх: Төрийн боловсон хүчний бодлого хувийн компанийн өрөөнд, хундаганы ард шийдэгддэг болсон

-Өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна шүү дээ-

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй ярилцлаа.

-Сайн байна уу! Энэ их үймээний үед цаг зав гаргасанд баярлалаа.

-“Өнөөдөр” сонины уншигчдад болон танд энэ өдрийн мэнд хүргэе! Та үймээн гэж хэллээ. Энэ бол үймээн биш. Өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзэж байгаа нь энэ. Нийгэмд шударга ёсны хэмжүүр алдагдаж, төрт ёс, хууль журам уландаа гишгэгдсэнээс үүссэн ард түмний эсэргүүцлийн салхи гэж би бодож байна.

Эмх замбараагүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсаар одоо бүр төр мафижиж, нам компаничлагдаж дууслаа. Нийгмийн баялаг хэдхэн эрх мэдэлтний гарт нууцаар төвлөрч, ард иргэдэд ямар ч хүртээмжгүй байдлаар зарцуулагдаж, иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтсоор байна. Баян, хоосны ялгаа туйлдаа хүрлээ. Одоо л энэ байдалтай цаг алдалгүй тэмцэж, нийгэмд шударга ёсыг тогтоож, бодлогын эрс шийдэмгий томоохон өөрчлөлт хийхгүй бол жинхэнэ утгаараа үймээн болж, нийгмийн эмх замбараагүй байдал бий болоход ойрхон боллоо.

Бурхны сургаалд “Чи хэрвээ зовлонгоос ангижиръя гэвэл, эхлээд зовлонгийн шалтгааныг ол” гэсэн байдаг. Тэгэхээр монголчууд бидэнд зовлон байна. Тэр зовлон бол мөнгө цагаан, нүд улаан гэдэг шиг улс төр, бизнесийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй болсон хэсэг эрх мэдэлтнүүдийн мафижсан бүлэглэл төрд бий болсон явдал.

Бүр сүүлдээ хууль хяналтын байгууллагууд ч энэ бүлэглэлийн өмнө толгой гудайлган, гар хөл нь болон үйлчилдэг болоод байна. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй.Эцэг өвгөдийн минь байгуулсан Эх орончдын нам ч үүний өмнө өвдөг сөхрөх ёсгүй.

Энэ бүхнийг л бид тас цохиж цэгцлэх учиртай. Ард түмэн ч үүнийг л хүсэн хүлээж байгаа. Нэг ёсондоо шударга ёс гэсэн цэвэр агаар монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна шүү дээ.

-Та тэгвэл өмнө нь үүнийг ярихгүй яагаад Шадар сайд болж хамт ажиллаад байсан юм. Та ч бас хариуцлага хүлээх ёстой хүний нэг биш үү?

-Энэ тухай би яриагүй биш олон удаа ярьсан. 2016 оны сонгуулийн дараа би М.Энхболд даргад 65 суудал гэдэг ард түмний том итгэл найдвар, ардчиллын богино түүхэнд манай намд олдох ховор боломж. Тийм учраас нийгэмд шударга ёсыг тогтоож, хууль хяналтын байгууллагыг улс төрөөс ангид байлгаж, баялгийн оновчтой хуваарилалт, төрийн стандарт тогтоох, Үндэсний хөгжлийн загвар гаргаж, эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа тодорхойлох, үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаа шийдэх гээд түүхэн цаг хугацаа тохиож байна. Иймээс намын дарга та Ерөнхий сайд болох ёстой. Энэ том шинэчлэлийн төлөө цаг алдалгүй хамтдаа зүтгэе гэсэн. 

-Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй-

-Гэтэл өөрөө бололгүй Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилчихсон...

-Тэгсэн. Хариултаа гүйцээчихье.Тэгээд анхны томилгоонуудаас эхлээд л ёстой мордохын хазгай болсон доо. УИХ, намын Удирдах зөвлөлийн гишүүдийнхээ саналыг ч сонсолгүйгээр цөөн хэдэн дарга нарын хүрээнд томилгоо хийсэн нь МАН-ын боловсон хүчний бодлогыг бүхэлд нь нураасан. Төрийн байгууллагын удирдах, удирдуулах ёс алдагдаж, мэргэжлийн биш мэрэгчдийн Засгийн газар бий болж эхэлсэн дээ. Төрийн боловсон хүчний бодлого Төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд, хундаганы ард шийдэгддэг болсон.

Би нэг зүйлд их харамсаж байгаа. Энэ намын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн, мэдлэг боловсролтой, төрийн албаны дадлага туршлагатай, итгэл сэтгэлтэй намын олон зуун гишүүн гудамжинд үлдэж, хэзээ, хаана явсан нь мэдэгдэхгүй, дээгүүр харсан дэвхрэгнүүдээр төрийн алба дүүрсэн.

Та бод доо, сайд нь Төрийн нарийнаа, Төрийн нарийн нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа больсон. Зүйрлэж хэлэх үг ч олдохгүй юм.

Эргэж буцсан тооцоо судалгаагүй шийдвэрүүд гаргаж, олон нийтийн дургүйцлийг хүргэж эхэлсэн. Энэ нь ч ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж, амласан амлалтаа биелүүлээгүйд иргэд бухимдах болсон.

Татвар нэг нэмнэ, төд удалгүй өөрчиллөө гээд л. Энэ болон бусад асуудлаар Засгийн газрын хуралдаанд би олон удаа саналаа хэлж байсан. Энэ бүгд протоколд тэмдэглэгдсэн байгаа. УИХ-ын 65 суудалтай эрх баригч намын засаг гэхэд үнэндээ дэндүү сулбагар, удаан, шийдэлгүй нэг жилийг өнгөрөөлөө. Үүнийг манай намын бүлгийн гишүүд удаа дараа шүүмжилж, засахыг хичээсээр ирсэн. Хэлсэн, ярьсан зүйл маань хэрэгжихгүй болохоор итгэл алдарч, Шадар сайдын хувьд хариуцсан ажлаа л сайн хийхийг хичээх болсон доо. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

АТГ-ын мэдээллийг дүгнэхэд. . .

Өнгөрсөн баасан гаригт АТГ-аас  хагас жилийн ажлын тайлангаа мэдээлсэн юм. Мөн энэ үеэр хэд хэдэн хэргийн талаар мэдээлэл өгсөн юм. Үүний дунд Шадар сайдыг тагнаж чагнаж асуудалд мэдээлэл өглөө. Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүхийг албан тушаалын байдлаа  урвуулан ашиглаж цагдаагийн байгууллагад ажилладаг өөрийн төрсөн дүү н.Отгонбаяр, хамаатны дүү н.Амарсанаа нартай хамтарч зохион байгуулалттайгаар өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Тиймээс түүнийг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн гэлээ. Түүнд төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг АТГ-ын  Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог онцолсон. Энэхүү мэдээллээс харахад би гурван зүйл ойлгов. Бас мэдрэв. Нэгдүгээрт манай улсын хууль хяналт, шүүх, цагдаа, прокурорын байгууллага “нүд ирмэхтэй” зүйрлэхүйц хэмжээний шуурхай ажилладаг болохыг харж бас сонслоо. Хоёрдугаарт төрийн өндөр албан тушаалтан өөр өөрийгөө, ах дүү хамаатан саднаараа мөрдүүлэг болохыг олж мэдэв.  Гуравдугаарт: Хууль хяналт, шүүх, цагдаа, прокурорын байгууллага хэн нэгний гар хөл болсон гэдгийг баттай мэдээд авчихлаа гэж хэлье.

Тэд ямар хэрэг дээр нь ингэж хурдан ажлаад байна вэ?

Дээрх гурван зүйлээс харвал төрийн эсрэг, авлигын эсрэг 60 тэрбумын хэрэг одоо шийгдэх цаг болсон мэт. Учрыг тодруулваас хоёр, за бараг гурван сарын өмнөхөн Шадар сайдыг тагнаж, чагнаж байна гэсэн мэдээлэл гарч, хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн. Гэтэл өнөөдөр Шадар сайд нь өөрийгөө тагнаж, чагнасан болохыг тогтоогоод яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлжээ. Манайхан шуурхайн ч шуурхай ажиллах юм. Гэтэл хоёр жил дамнаж Эрүүгийн хэрэгт үүсгэн шалгаж байгаа 60 тэрбумын хэрэг өнөөдөр ямар шатандаа явна вэ. Энэ хоёр хэргийг цаг хугацааны хувьд аваад үзвэл Шадар сайдыг тагнаж, чагнасан хэргийг шалгасан шиг хурдан хугацаанд 60 тэрбумын хэргийг шалгаад шийдвэрлэсэн бол өнөөдөр хэдэн 60 тэрбумын хэргийг нэг тийш нь болгох цаг хугацаа өнгөрлөө. Би гайхаж байна. Тэд ямар хэрэг дээр шуурхай ажлаад байна в гэсэн асуулт тавимаар санагдлаа. 

Энэ хоёр хэргийг цаг хугацааны хувьд аваад үзвэл Шадар сайдыг тагнаж, чагнасан хэргийг шалгасан шиг хурдан хугацаанд 60 тэрбумын хэргийг шалгаад шийдвэрлэсэн бол өнөөдөр хэдэн 60 тэрбумын хэргийг нэг тийш нь болгох цаг хугацаа өнгөрлөө. Би гайхаж байна.

Шадар сайд өөрөө өөрийгөө тагнаж, чагнах шаардлага бий юу?

Шадар сайд У.Хүрэлсүхэд өөрөө өөрийгөө тагнаж, чагнах хэрэг байсан уу. Байгаа юу гэж асууя. Нөгөө талаасаа түүнд ингэх шалтгаан бий юу. Эсвэл шалтгаан байгаа юу. Мэдээж үгүй л болов уу. Хэргийг хэрхэн яаж шалгасны үндсэн дээр ийм дүгнэлт гарсныг АТГ-ынхан мэдэж байгаа. Эсвэл “60 тэрбумынхан” мэдэж байгаа болов ууШулуухан хэлэхэд 60 тэрбумын эсрэг зогсоон хүнийг “60 тэрбумынхан” дарах гэж оролдож байгаа нь илт харагдаж байна. дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

М.Оюунчимэг: У.Хүрэлсүх хүн дарамталж улс төр хийх хэмжээнд жижигрэх хүн биш л дээ

Сүүлийн үед Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон билээ. Тэгвэл Шадар сайд залуусыг дарамталж Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл гарч эхэлсэн юм. Тэгвэл энэхүү мэдээлэл зарим нэг УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн байна. Тодруулбал УИХ-ын гишүүн М.Оюунчимэг энэ талаар "Хүний өмнөөс худал гүтгэлэг тарааж байгаа ийм үйлдэлтэй тэмцэхээс... У.Хүрэлсүх хүн дарамталж улс төр хийх хэмжээнд жижигрэх хүн биш л дээ" хэмээн жиргэжээ.  

Морингийн задгай гэх газар 28 хоногийн хорио цээр тогтоожээ

Хан-Уул дүүргийн Засаг дарга энэ сарын 26-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт захирамж гарган хори цээрийн дэглэм тогтоожээ. Учир нь тус дүүргийн  10 дугаар хороо, Морингийн задгай хаягт байрлах иргэн Б.Ц-ийн 1 үхэрт халдварт өвчиний шинж илэрсэн байна. Үүнийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд "Шүлхий өвчин" болох нь тогтоогдсон аж. Тиймээс тус голомтийн бүсэд 15 өрхийн 1388 толгой мал нутаглаж байгаа бөгөөд нийт 45 албан хаагч, 6 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа аж. Хорио цээр 28 хоног үргэлжлэх юм байна. 

Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох талаар мэдээлэл хийнэ

Энхтайвны өргөн чөлөөн дэх түгжрэлийг сааруулах зорилгоор зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх долоон уулзварын зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласан.Энэхүү зохицуулалт нь энэ сарын 15-наас эхэлсэн билээ.  Харин Замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэр гаргасан байна. Энэ талаар өнөөдөр 14 цагаас холбогдох албаныхан Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийх аж. 

Их дээд сургуулиудын хичээлийн нээлт хойшилно

Их дээд сургуулиудын хичээлийн нээлт хойшилсон аж. Учир нь  энэ жилийн есдүгээр сарын 1 баасан гаригт тохиож байгаа билээ. тиймээс их дээд суигуулиудын хичээлийн нээлт ирэх сарын 4-ний өдөр болох ззохицуулалт хийсэн байна. Харин ЕБС болон цэцэрлэгийн хичээлийн нээлт есдүгээр сарын нэгэндээ болох юм байна.  Нийслэлийн автомашины ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу БСШУСЯ-наас ийм шийдвэр гаргасан байна. 

Монголын далбаатай хөлөг онгоц туркийн усанд голоороо хуваагджээ
 

Энэ сарын 26-нд Монголын далбаатай, хуурай ачааны хөлөг онгоц засвар хийлгэхээр Истанбулын “Тузла” хөлөг онгоцны засварын газар руу явж байхдаа  Истанбул хотын эрэг орчимд гэнэт голоороо хоёр хуваагджээ. 1975 онд үйлдвэрлэсэн энэ хөлгийн багийн 11 гишүүнийг Туркийн эргийн харуулын албаныхан аварч, эмнэлэгт хүргэжээ. 
Хөлөг онгоцны нэг хэсгийг Туркийн аврагчид боомтод зөөж аваачсан бол нөгөө хэсэг нь аажмаар живжээ.

Засгаа унагаж буй долоон концесс

Энэ Засгийн газрын нөхөд “мэргэжлийн”  гэж өөрсдийгөө зөв тодорхойлсон нь, дуулиан шуугиан тариад байгаа долоон “Концессийн гэрээ”-ээс харагдана. Тэд үнэхээр “мэргэжлийн” луйврын Засгийн газрыг байгуулж чаджээ.Тэдний балгаар ард түмэн ирэх онуудад эдийн Засгийн хувьд хүнд ачаа үүрэхээр болоод байна. Засгийн газар шинээр байгуулагдахад МАН-ын УИХ дахь бүлгээс өмнөх Засгийн газруудын Концесстой холбоотой асуудлыг давтахгүй байхыг анхааруулж, төсөвт ачаалал нэмэхгүй байх чиглэлийг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл дараа төлөх нөхцөлтэйгээр Засгийн газар худалдан авалт хийхгүй байхыг зөвлөж л дээ.  Харамсалтай нь бүлгийн нөхөд нь хэнийгээ дээш өргөж суулгаснаа мэдсэнгүй. Уг нь тэд Ман-ын бүлгээс өгсөн чиглэлийн дагуу 2016 оны наймдугаар сарын 17-ны өдөр Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай 37 дугаар тогтоол гээчээ гаргасан байна.  Тогтоолд концессын зүйлийн жагсаалтад “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр тусгасан Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байхыг заажээ. Энэ төрлийн концесс төсөвт асар их дарамт, ачаалал болдог байна.  Харамсалтай нь хэдхэн сарын дараа буюу тухайн оны 12 дугаар сарын 7-ны өдөр төсөл хэрэгжүүлэх тухай 180 дугаар тогтоол гаргаж, өмнөх 37 дугаар тогтоолоо уландаа гишгэжээ. Засгийн газрын 2016-2020 он хүртлэх мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нэрийн дор гаргасан 180 дугаар тогтоолоор Эрчим хүч, Зам тээврийн  салбарт  хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийн жагсаалтыг баталж. Түүнд эрчим хүчний зургаа, зам тээврийн дөрөв нийт арван төсөл багтаасан байна. 

 Эдгээр төслүүдээ “түлхүүр гардуулах гэрээгээр”, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Зам Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат, Эрчим Хүчний сайд П.Ганхүү нарт даалгасан байдаг. Алдарт долоон концессын эхлэл ердөө энэ.

 Эдгээр төслүүдээ “түлхүүр гардуулах гэрээгээр”, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Зам Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат, Эрчим Хүчний сайд П.Ганхүү нарт даалгасан байдаг. Алдарт долоон концессын эхлэл ердөө энэ. Зарим төсөл өмнөх Засгийн газруудын үед “Төрийн өмчийн концессын жагсаалт”-д багтсан гэдэг шалтгаанаар хасагдсаар  өнөөдөр “Долоон концесс” хэмээн нэршиж үлджээ.  Барих-Шилжүүлэх төрлийн Долоон концессын гэрээнээс “мэргэжлийн” Засгийн газрын тогтоолоор байгуулсан дөрвөн гэрээний мөнгөн дүн 345.0 тэрбум, өмнөх Засгийн газрынх 463.8 тэрбум, нийт 807,8 тэрбум төгрөгийн “бялууг”, “мэргэжлийн”-хэн босгож амжижээ. Долоон концессын гэрээний дөрөв нь авто зам, хоёр нь эрчим хүч, нөгөө нь эрүүл мэндийн салбарын нэр дээр байна. Тэдний хоёрыг уралдаант шалгаруулалтын аргаар, бусдыг нь оролцогч шалгараагүй тул гэсэн “булаан эзлэлт”-ийн замаар байгуулжээ.  Концессын тухай хуулийн 17,1,3 дахь заалт буюу “Шууд гэрээ байгуулах” гэдэг заалтыг үндэс болгон гэрээ байгуулж. Харин гэрээ байгуулсан валютын төрөл нь анхаарал ихээхэн татаж байгаа юм. Таван гэрээг ам.доллартай тэнцэх төгрөгөөр, хоёрыг нь төгрөгөөр тус тус байгуулжээ. Энэ нь “Төлбөр тооцоог Монгол мөнгөөр хийх” тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгааг ч тэд тоосонгүй.  Дээрх долоон концессын гэрээний дөрөв нь “мэргэжлийн” Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан бол гурав нь өмнөх Засгийн газрын үеийнх гэдгийг тодотгох нь зөв байх. Харин одоо “мэргэжлийн” нөхдийн концессийн гэрээг нэг нэгээр нь тайлбарлахыг оролдоё. 

Барих-Шилжүүлэх төрлийн Долоон концессын гэрээнээс “мэргэжлийн” Засгийн газрын тогтоолоор байгуулсан дөрвөн гэрээний мөнгөн дүн 345.0 тэрбум, өмнөх Засгийн газрынх 463.8 тэрбум, нийт 807,8 тэрбум төгрөгийн “бялууг”, “мэргэжлийн”-хэн босгож амжижээ.

Эдний эхэнд МАК гэдэг нэр дуудагдах нь. Ноён Н.Номтойбаярын нэр нүүр 78 тэрбум 752 сая төгрөгийг  өөрийн эцгийн үүсгэн байгуулсан компанируу оруулахаар болж. “Оюутолгой-Цагаансуварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл” дээрх мөнгийг  “сорно” гэсэн үг. Уг нь Концессийн гэрээ нь Төрийн өмчид хамааралтай зүйл л дээ. Гэтэл Цагаансуваргын орд өмнөх Засгийн газрын үед “Стратегийн...” гэдэг жагсаалтаас туугдчихсан санагдана. Өөрөөр хэлбэл эднийх Төрөөр хувийнхаа бизнесийг үлэмж хэмжээгээр дэмжүүлэхийг санаархан гүйцэлдүүлж эхэлжээ. Харин жагсаалтын хоёрдугаарт С.Бямбацогт сайдын Алтай трест ХХК 77 тэрбум төгрөгний концесс авсанаар бичигдэж байгаа юм.  “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” төсөлд эднийх гурваар гарч ирж байж. Түүний урд SANBIAN SCI-TECH, Монхорус ХХК-иуд шалгарч. Гэвч тэднээс Засгийн газар баталгаа байршуулахыг шаардаж, боломжгүй гэж үзсэн учир сайдын компани эрхээ авсан байгаа юм. Төрийнхөн ийм л том толгойтой. Гурваас шууд нэгээр гарч ирэх боломжийг Сайд хүн л бүрдүүлдэгийн тод жишээ энэ. Гуравт нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өөрөө туугаад ороод ирж байх жишээтэй.  Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбосон 130 км хатуу хучилттай автозамын төсөл”  нийт 162,8 тэрбум төгрөг тийшээ урсана.

Тэдний араас нэр нь тодроогүй эзэдтэй дөрвөн төсөл шил шилээ даран үлдэж байгаа юм. Тухайлбал, “Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ор бүхий Төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтцийн барилга барих төсөл” /25 тэрбум 700 сая/, “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас, Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл” / 211 тэрбум, 373 сая/, “Булганы Дашинчилэн Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Хөвсгөлийн Тариалан хүртлэх 120 км автозамын төсөл” /163 тэрбум 650сая төгрөг/, “Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай замын төсөл” зэрэг төслүүд ярайж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Байгал Орчин Аялал Жуулчлалын сайд Д.Оюунхорол нарын нэр концессын гэрээний араас цухалзаж байгаа нь нууц биш. Мэдээж гэрээ хийж, ажлыг түргэвчлэх үүрэг хүлээсэн Эрчим Хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нар энэ намагт лав шигдсэн нь гарцаагүй.   Дээрх төслүүдийн эздийн талаар  дэлгэрүүлэн хүргэх тул олныг үл нуршин энэ удаад түр орхиё. Гаднаас аль хэдийн мөнгөө аваад ажлаа эхлүүлчихсэн дээрх төслүүдээс хэд нь хэний гарт очиж, мань сайд нар хэд хэдэн тэр бумыг тоолж үлдэхийг бурхан ч үл мэдэх биз. Гэхдээ эгчийнх нь, дүүгийнх нь, өөрсдийнх нь компаниуд төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нь ил боллоо. Харин Улсын төсвийг дордуулах тухайд гэвэл Концессын эргэн төлөлтөд 2020 онд хамгийг их буюу 327,3 тэрбум төгрөг, 2021 онд 216,2 тэрбум төгрөг төлөх нь ард түмний нурууг хотойлгохоор харагдаж байгаа явдал юм. Түүн дээр өмнөх Засгийн газруудын үед байгуулаад, хэрэгжиж байгаа төслүүдийг нэмж тооцвол 2020 онд төсөвт 540 орчим тэрбум төгрөгийн ачаалал өгөх мэдээ байна.  Эдгээр төслүүд Улсын төсөвт хүндрэл учруулахгүй гэсэн тодотголтойгоор гэрээ хийгдэж батлагдсан гэж байгаа. Одоо харин эздийнхээ хоолойг боож эхэллээ.

Улс орныг дордуулах долоон концессыг тойруулан дурдахад ийм байна.

Үргэлжлэл бий...

Г.Хан

www.zindaa.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл