8o
Улаанбаатар хот
mobile menu

ТАЛСТ цэцэрлэг хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

2017-08-29 11:49:36

ТАЛСТ цэцэрлэгийн хамт олон хичээлийн шинэ жилийн нээлтээ ололт, амжилт, дэвшлээр дүүрэн бяцхан үрсээ угтаж авлаа. Учир нь хичээлийн шинэ жилийн нээлтээ өчигдөр хийсэн ТАЛСТ цэцэрлэг Олон улсын МNS ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо, Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал MNS CAC RCP 39:2011 стандартуудыг өөрийн цэцэрлэгтээ нэвтрүүлж эхэлсэн явдал юм. Энэ нь цэцэрлэг, сургуулиудаас хамгийн анхны Олон улсын стандартыг нэвтрүүлж байгаагаараа ихээхэн чухал ач холбогдолтой. Мөн сургуулийн өмнөх боловсролын системд манлайлан анх удаа Олон улсын стандартыг нэвтрүүлж шинэ жишиг тогтоосон анхны цэцэрлэг болж байгаа юм. Олон улсын MNS ISO 9001;2016 чанарын менежментийн тогтолцоо, нийтээр үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал MNS CAC RCP 39;2011 стандартуудыг өөрийн цэцэрлэгтээ нэвтрүүлж үргэлж чанарыг эрхэмлэдэг ТАЛСТ цэцэрлэгийн хамт олны хөдөлмөрөө үнэлүүлж “Хөдөлмөрийн алдар” одонгоор шагнагдаад байна.

Байгуулагдсан цагаасаа дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлж байгаа ТАЛСТ анхны транс тосгүй цэцэрлэгээр нэрлэгдсэн, төрийн албан хаагчдын хүүхдүүдэд хөнгөлөлт үзүүлдэг, анги танхимын тохижилт дэлхийн стандартыг хангадаг гээд олон олон давуу талыг бий болгосон аж. Цэцэрлэг бол тухайн хүүхдийн хоёр дахь гэр. Тиймээс ТАЛСТ цэцэрлэг бяцхан үрсийнхээ эрүүл, аюулгүй, цэвэр орчинд сурч боловсрох бүх нөхцөл боломжийг хангаж өгсөн байна. Тодруулбал нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ олон улсын стандарт нийцсэн нь эцэг эхчүүдийн таашаалд нийцжээ. Мөн тоглоомын төв, урлаг заалтай гээд бяцхан үрсийнхээ эрүүл, аюулгүй сурч боловсрох орчинг цогцоор нь бүрдүүлж өгсөн байна.

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ байдал нь ХҮНИЙ АЮУЛГҮЙ байдал ХҮНИЙ АЮУЛГҮЙ байдал нь ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэдгийн адилаар ТАЛСТ цэцэрлэг нь өөрийн гэсэн үнээний фермтэй учраас органик сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэнэ бяцхан үрсийг эрүүл аюулгүй хоол хүнсээр бүрэн хангах нөхцөл боломжийг бий болгож өгчээ. ТАЛСТ цэцэрлэг энэ жил ангиудаа нэмж 210 хүүхдийн ирц бүртгэлтэйгээр амжилттай хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Тус цэцэрлэг нь мөлхөө насны анги, 3-4 настай багачуудын хоёр бүлэг энэ жил шинээр нэмэгдсэн аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment