8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бусаар үр хөндөж буй эмнэлгүүдэд хариуцлага хүлээлгэнэ

2017-08-29 12:10:48

МХЕГ ирэх сарын 25 хүртэл “Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо” аян эхлүүлээл байна. Энэхүү аян нь үр хөндөлтийг бууруулах, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хүүхдүүдийн сурах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор явагдаж байгаа аж. 

2025 оноос хүн ам дахь нөхөн үржихүйн идэвхтэй насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурч, үүний улмаас 60-аас дээш настай хүн олширч, 2040 он гэхэд энэ насныхан одоогийнхоос гурав дахин нэмэгдэх төлөвтэй байгаа гэсэн судалгаа гарчээ.  Тиймээс хүн амын өсөлтийг сайжруулж, төрөлтийг дэмжин, үр хөндөлтийг бууруулах шаардлагатай. Үүнтэй холбогдуулан аяны хүрээнд хууль бусаар үр хөндөж буй эмнэлгүүдэд хариуцлага хүлээлгэх юм байна.  Үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн таван хувь нь 20-иос доош, 70.7 хувь нь 20-34, 24.3 хувь 35-аас дээш настай аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл