12o
Улаанбаатар хот
mobile menu

В.Путин Сирид өгөх агаарын довтолгоонд хүч нэмэхээ мэдэгдлээ

2015-11-18 12:13:00

“Их 20” дээд хэмжээний уулзалт болохын өмнө Парист алан хядах ажиллагаа болж, үүнийг хариуг Францчууд өгсөнөөр дэлхий нийтийг цочирдуулаад байгаа билээ. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Францын агаарын довтолгоонд хүч нэмэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Учир нь Синайн хойгт осолдсон А321 онгоцны сүйрлийн шалтгаан нь технизийн саатал бус террорист халдлага байсныг илрүүлсэн байна. Онгоцны ачааны хэсэг 1 кг тротил бодис ашиглан гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг байрлуулсаныг тогтоожээ. В.Путин ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэлдээ “Бид нулимсаа өөрсдийн сэтгэл зүрхнээс арчихгүй. Алан хядагчдыг нэг бүрчлэн эрж олох болно” гэжээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment