8o
Улаанбаатар хот
mobile menu

Концессын гэрээгээр нөхдөө, намаа, ард түмнээ сольсон Ж.Мөнхбат

2017-08-29 16:02:57

Концессын гэрээний булхайн эзэн цуврал-1

Улс төрд хар багаасаа хэл, хөл дүрж, тэндээс зүг чигээ олсон хүн бол өнөөгийн ЗГХЭГ-ын даргын сандал ширээнээс зууралдан суугаа залуу улс төрч Ж.Мөнхбат. МАН-ын хайр хишгийг ч савныхаа хэрээр хүртсэн нэгэн тэр. Түүнийг улс төрийн хүрээнийхэн дунд оруулж байр сууриа олоход нь чиглүүлсэн хүн хэн бэ гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүү хэл жирийн малчин ч андахгүй. Засгийн газарт мөр зэрэгцэн суугаа Шадар сайд У.Хүрэлсүх хэмээх эрхэм түүнийг өөрийн анх санаачлан, үүсгэн байгуулсан НАМЗХ-ны нарийн бичгийн даргаар томилсноос Ж.Мөнхбатын улс төрийн замнал эхэлсэн байдаг. Ж.Мөнхбат ч үүнийгээ өөрөө бараг мартаж дээ гэмээр авирлах болсон нь өнөөдрийн өндөрлөгөөсөө буух цаг нь ирсэн... гэдгийг нь л харуулаад байх шиг. Сүүлийн үед хэл ам татлан, сархад, эмсийн сүүдэрт нэр хүнд, сүр бараагаа сэвтүүлэх болсон нь нууц биш болж. Хүүхэнд хормойгоо мэдүүлж, архинд тархиа бариулсан хүний зам богино гэдэг. Түүний улс төрийн нэр хүнд уг нь тасралтгүй өсөж явсан нь У.Хүрэлсүх ахынх нь ач буян л даа. Гэвч Ж.Мөнхбат гэх энэ эрхэм өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалддагийн үлгэрээр ах нараа мартав. Бүр гомдоож эхлэв. 

Өнгөрсөн жилүүдэд тэрээр МАН-ын нарийн бичгийн даргын  хариуцлагатай  албанд тохоогдон ажилласан. Тэр нь өөрийнх нь хүчин зүтгэлээр бэлэн болчихсон суудал ч бас биш. Найз нөхдийнх нь хүчин зүтгэл байсныг тэр бас мартсан бололтой. Аргагүй л дээ. ЗГХЭГ-ын даргын суудлаас намын Нарийн бичгийн даргын суудал тээр дор цэгийн төдийд харагдаж байгаа нь мэдээж. Гэвч Ж.Мөнхбат тэр суудлаас өгсөж өнөөдрийнхөө сэнтийд хүрсэн хүн. МАН-ын генсекийн суудалд хүрэх замыг нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын өнөөгийн генсек Д.Амарбаясгалан нар зассан гэдэг. Одоо харин найз нараа гомдоосон үг чулуудаж, тэднийг танихгүй шахам аашилж байна. Модны мөчир дээр хөлөө тохчихоод л өргөж гаргасан бусдынхаа толгой дээр шүлсээ хаяж тохуурхдаг сармагчинтай төстэй дүр зураг л харагдаад байгаа юм. Хэн түүнийг ийм болгов гэдэг эцсийн ганц асуултыг тавихад, ганц л хариулт гарч ирнэ. Энэ бол мэдээж мөнгө. Мөнгө цагаан нүд улаан гэдэг энэ аж. Тус болж, эрхэм түшээ болох хүртэлх замыг нь засалцсан өөр олон хүн өнөөдөр Ж.Мөнхбатаар “урваач, шарваач”  гэж хэлэгдэж байна.

Ж.Мөнхбат амин хувийн эрх ашигаа ах, дүү,  найз нөхөд цаашлаад Ардын нам, Төр Засгаасаа өндөрт тавьчихаад, түүнийгээ цээжээрээ хамгаалж байгаа нь олны нүдэнд ил боллоо. Концессын гэрээгээр тэр хадам ахынхаа хамаарал бүхий “Засагт чандмань майнз” ХХК-д 162 тэрбум 869 сая 200 мянган төгрөгийн “хөрөнгө оруулалт” хийхээр боллоо. 162.8 тэрбум төгрөг гэдэг ямар их мөнгө болохыг бид мэднэ. Монголд 162 компани байгуулаад асар олон ажлын байр бий болгох хэмжээний мөнгө.  Үнэхээр аймаар шуналтай хүн болж төлөвшжээ, Ж.Мөнхбат. Хичнээн цэцэрлэг, сургууль, байр байшин барихыг ч тоолшгүй. Сугалаагаар хүүхдүүд цэцэрлэгт орж байгаагийн буруутан нь эцэг эхчүүд биш шүү. Өнөөдрийн энэ концессын гэрээний эрхмүүд бол шууд хамаарна. Ширээ тойроод мөнгө хуваарилахын оронд зуун цэцэрлэг бариулах нүх сүв хайсан бол унахааргүй байлаа та нар. Ухахааргүй байлаа бид булхайг чинь. Концессын гэрээ гэхээр компани нь өөрийн мөнгөөр ажлаа хийгээд дууссаны дараа Төрөөс мөнгийг нь олгодог мэтээр ойлгуулаад, яриад бичээд байх. Гэвч тэд мөнгөө аль хэдийн олчихсон, ажлаа эхлүүлчихсэн сууж байгаа. Гадаадын өлөн нүдтэй нөхөд тэднийг юу хийх яахыг анаж байгаад мөнгөө тушаачихна.

Ж.Мөнхбат тэргүүтнүүд, “манай Засгийн газар, одоохон төлчихнө...” гээд л суудлынхаа араас сарвайж мөнгөө аваад өөрийн хадам ахын компанируу хийчихсэн дараагийн алхмаа хүлээж байгаа нь гарцаагүй.Нэг ширхэг хадаас хадаж, нэг өвөл зах дээр зогсож үзээгүй Ж.Мөнхбатад хуримтлуулсан мөнгө гэж юу байхав дээ. Гадны мөнгө хүүлэгчдийн гарыг л харна. Тэдэндээ 162.8 тэрбумаасаа хэдийг нь өгөөд өөрөө хэдийг нь авч үлдэхээ л сайн мэдэж байгаа. Улсын төсөв хөрөнгөөр тэд ингэж л тоглодог. Харин ч МАН-ын сайн муу хоёрын зөрчил Засаг доторх наймааг задлаад илчлээд өгчихлөө... Харин Ж.Мөнхбатын Засгийн ямбатны эрхээ өгөөд, цааш явах зам лавтай дардан биш болов бололтой.

Г.Хангай

www.zindaa.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
төги
архайнхан ихдаварч бгаа орхон аймаг архангайн захиргаа болсон АТГ-р эд нарыг шалгаач ээ
2017/09/03 203.91.117.8
ло
Хятадын эрлийзүүдэд бөгсний нүхээ үнэлэгч энэ халзан толгойг одоохон дарж авахгүй бол цааштай аймшигтай шуналт мангас болох шинжтэй.
2017/08/30 202.55.191.102
с
Төрийн банкинд байгаа Ганбаатар, Цэндсүрэн, Энхсайхан нарыг нь шалгах хэрэгтэй.
2017/08/30 202.21.105.26
Иргэн
Мөнхбат эхнэртэй юм уу
2017/08/30 122.201.26.171
Иргэн
Харахаас дургvй хvрэхээр амьтан.Сонгуулийн vеэр Доржзодов 1 сая доллар нэхсэн гэж хэнэггvй худлаа ярьж байгаа нь ямар арчаагvй новш болохыг нь гэрчилдэг. Шинээр мэндэлж байгаа хvн хогнуудыг цэвэрлэ !
2017/08/30 150.129.142.167
Галаа
Архангайн Батцэнгэлээс бөх л төрдөг байх бизнесмэн улс төрч төрөх толгой байхгүй дээ.
2017/08/30 27.123.214.123
Kk
Ene gereeg shineer baiguulagdah zasgiin gazar huchingui bolgoh heregtei!! Kontses nereer mongo luivardahiig zogsooh tsag bolson!!
2017/08/30 172.58.140.185
Naiz
Ali eshvl ene zochin gegch nuhur munkhbat uuruu ym bolowchig u.bainga ingenj bicheed baigaa hvn
2017/08/30 85.226.138.214
Zochin
ЗОЧИН гэх нөхөр мөнхбатын угаадасанд цадсан гөлөг байна л даа. Чи уул нь ухаантай хүн байсан бол мөнхбатын муу муухайг шүүмжилж зөв замд нь оруулсан бол угаадас биш цуг бялуу идэх ёстой байх байж дээ.
2017/08/29 66.181.181.203
123
УГААСАА НОВШИЙН ЗАЛУУ ШТЭЭ, УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛ ЭНЭ ХҮНД БАЙДАГ УУ??? ЗАЛУУ ХҮНИЙ ЭРЧ ХҮЧЭЭ ӨӨР ЗҮЙЛД ЗАРЦУУЛААД БАЙГАА НЬ Л АЙМААР. ТЭРБУМТАН БОЛЧИХ ВИЙ ДЭЭ ХӨӨРХИЙ
2017/08/29 202.21.115.78
Иргэн
Энэ уруулаа унжуулсан НОВШИЙГ МАШ ТҮРГЭН ЗАЙЛУУЛ...
2017/08/29 150.129.143.71
ЗОЧИН
Энэ чухал сайтад "Топорын угаадас долоогчид ажилладаг бололтой
2017/08/29 66.181.184.102