Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2016 оны 1-р сарын 11 -ний өдөр 66 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 49 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 17 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв
Өчигдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
2016-01-13 02:09:00