8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Марта: 1300 хүүхэд ширээ сандалгүй, самбаргүй хичээлээ эхлүүлэх гэж байна

2017-08-30 08:36:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр  3 ээлжээр хичээллэж байгаа сургуулийн ээлжийн ачааллыг бууруулж, 2 ээлжид бүрэн шилжүүлнэ”, “Хороо бүрийг цэцэрлэгтэй болгоно”  хэмээн заасан. Гэсэн ч харамсалтай нь жил болгон яригддаг сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал улс орны тулгамдсан асуудал хэвээр байна. Ихэнхи цэцэрлэг нялх балчир хүүхдүүдийг сугалаа сугалуулж "азтай"-г нь авсан. Харин сургуулиудын хувьд ачаалал ихтэй гурван ээлжээр хичээллэдэг. Тэр сургуулиудын нэг нь Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль. 84 дүгээр сургуулийн энэ ачаалал бага ч гэсэн хөнгөлөгдөж,  энэ жил өргөтгөл ашиглалтанд орж байгаа юм байна. Харамсалтай нь тус өргөтгөлд тавих ширээ сандал, самбар байхгүй асуудал тулгарсан байна. Энэ талаар бид Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн захирал С.Мартагаас тодрууллаа.

-Танай сургуулийн 1300 гаруй сурагчид ширээ сандал, самбаргүй хичээлийн шинэ жилээ эхлүүлэх гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Та энэ талаар тодруулахгүй юу?

-Манай сургууль 94 бүлэгтэй. Өнгөрсөн жил манай сургууль 4500 гаруй сурагч гурван ээжлээр хичээллэсэн. 10 шахам жил хөөцөлдөж байж манай сургуулийн өргөтгөл баригдаж байгаа. Өргөтгөлийн барилгын ашиглалтанд орох хугацаа болоогүй ч гэсэн энэ 9 дүгээр сарын 01-нд ашиглалтанд оруулах гээд зүтгэж байна. Харамсалтай нь хамгийн хүндрэлтэй 1640 хүүхдийн өргөтгөл ашиглалтанд орохоор 1 ширхэг ширээ сандал тавилга, самбар  байхгүй. Хичээл эхлэх дөхсөн энэ үед ширээ сандал нийлүүлэгдэх нь тодорхойгүй байна. 1300 хүүхэд ширээ сандалгүй, самбаргүй зогсоогоороо хичээлийн шинэ жилээ эхлүүлэх гэж байна. Би одоо яах вэ.

-Та хаана хандсан бэ. Таньд ямар хариу өгч байна?

- Шат, шатны байгууллагад хандсан боловч шийдвэрлэж өгөхгүй байна. Мөн манай сургуулийн хажуу талд орон сууцны барилга байшин их хүн амын төвлөрөл их байна.Сургууль цэцэрлэг нэг орчинд төвлөрсөн мухар гудамжтай. Хүн машины бөөгнөрөл их үүсдэг. Тийм учраас хүүхдийн аюулгын байдлын үүднээс сургуулийн зүүн талын хороолол дундах нарийн замыг  нэг урсгалтай болгож өгөөчээ гэдгийг холбогдох газруудад 4 дэх жилдээ албан бичиг өгч байна. Энэ хугацаанд нэг ч албан байгууллагаас хариу ирдэггүй. Өнгөрсөн гуравдугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар нэг урсгалтай зам болгох шийдвэр гарч, төсөв мөнгө суугдсан гэж сонссон. Гэтэл зун болоход манай сургууль уг төсвөөс хасагдсан байсан.

-Яагаад хасагдсан талаар та асууж тодруулсан уу?

-Яагаад хасагдсаныг асууж тодруулсан бол учир нь олдоогүй өнгөрсөн.16 сургуулийн хажуу талын замыг засаж өөрчилнө гээд төсөв батлагдсан байсан. Гэтэл манай сургууль хасагдчихлаа. Хүүхэд автомашины осолд өртөх магадлал өндөр байна. Газрын хуулийн 46.2-ыг үндэслээд нийтийн эрх ашгийн үүднээс хэн нэгний эзэмшилд байгаа газрыг захиргааны журмаар шийдвэр гаргаад авч болдог юм байна. Тэр хэсэг замыг нээх хүсэлтийг Хотын орлогч Баярхүү гэдэг хүнд гурван удаа албан бичиг өгч нэг удаа өөрийн биеэр очиж уулзсан. Энэ хүн зөвшөөрлийг өгчихдөг юм бол сургууль өөрсдийн хүчээр засая гэж байгаа. Улс мөнгөө өгч чадахгүй байгаа бол өөрсдөө засаж янзална. Сургуулийн ойр орчмын замыг нэг урсгалтай нээх эрхийг нь өгөөч гэсэн хүсэлт тавьсан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гэрлээ
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна
2017/08/30 91.219.237.229
  • Recent
  • Most Read
  • Most Comment