8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын бүлэг Засгийн газраа авч үлдэх үү, эсвэл.....

2017-08-30 09:07:00

 

Хэдэн өдрийн өмнөөс яригдаж ирсэн МАН-ыг бүлгийн хурал өчигдөр эхэллээ. Хуралдааны ирц бүрдэж, хуралдаан хаалттай горимд шилжиж үргэлжилсээр шөнийн 22.00 цаг хүртэл хуралдлаа. Өнөөдөр ч үргэлжилнэ. Өчигдрийн МАН-ын бүлгийн хуралдаан өмнө нь байгаагүйгээр өндөр хамгаалалтын дор явагдлаа. Учир нь МАН-ын бүлэг хуралдаж байгаа жигүүрийг тэр чигт нь хамгаалагч нар хамгаалалтанд авсан талаар эх сурвалж онцлов.  Мөн утасны сүлжээ унагаагч байршуулжээ. Засгийн газрыг огцруулах болон Шадар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хэлэлцэж байгаа учраас бүлгийн хурал нэлээд ширүүхэн өрнөж, гишүүд ч багагүй маргалдсан талаар зарим гишүүд ам нээсэн юм

Засгийн газрыг огцруулах болон Шадар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хэлэлцэж байгаа учраас бүлгийн хурал нэлээд ширүүхэн өрнөж, гишүүд ч багагүй маргалдсан талаар зарим гишүүд ам нээсэн юм.

Тус хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарын 40 гаруй гишүүн оролцож байгаа. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 30 гишүүн бүлгийн хуралдаанд оролцохгүй гэсэн мэдээлэл гараад байсан ч тэдгээр гишүүдийн төлөөлөл үүнийг үгүйсгэж, бүлгийн хуралдаандаа оролцлоо. Үүнээс харахад  - 10 биш, + 11 болж тараад байх шиг байна. Энэ томъёолол их энгийн. МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулахаа 30 гаруй гишүүн гарын үсгээ зурж албан бичгээ УИХ-д өргөн барьсан. Баттай эх сурвалжийн мэдээлснээр эдгээр 30 гишүүн дээр нэмж МАН-ын 11 гишүүн Засгийн газраа огцруулах саналыг дэмжиж гарын үсгээ зурсан аж. Энэ нь +11 юм. Цаашид энэ тоо ч нэмэгдэх хандлагатай байгааг МАН-ын зарим гишүүд ярьж байна. Гэтэл өчигдрийн МАН-ын бүлгийн хуралдааны өмнө Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдээс 10 гишүүн нэрээ татсан гэх мэдээлэл гарч эхэллээ. Энэ нь -10 юм. Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын зарим гишүүд энэхүү асуултад хариулт өгч байр сууриа илэрхийлсэн юм. Тэдний хэлснээр “гарын үсэг зурсан гишүүдээс хасагдсан зүйл байхгүй. Хасагдахгүй. Бид энэ байр сууриа хатуу хамгаална” гэх мэтээр өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Бичлэгийг http://chuhal.mn/r/24918http://chuhal.mn/r/24917 эдгээр линкээр орж үзнэ үү. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас тодруулахад "Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурснаасаа буцна гэсэн ойлголт байхгүй. Хүмүүсийн яриад байгаа шиг гарын үсэг зурсан гишүүдийг дарамталсан, тендер санал болгосон гэсэн мэдээлэл бол худлаа мэдээлэл. Би Засгийн газарт орж ажиллахгүй.  Би ер нь Засгийн газраас нэг ч тендер авч үзээгүй, надад хувийн ямар нэг ашиг сонирхол байхгүй. Миний хувьд Засгийн газрыг огцруулах санал дээрээ хатуу зогсоно" хэмээн хэлсэн.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр эдгээр 30 гишүүн дээр нэмж МАН-ын 11 гишүүн Засгийн газраа огцруулах саналыг дэмжиж гарын үсгээ зурсан аж. Энэ нь +11 юм. Цаашид энэ тоо ч нэмэгдэх хандлагатай байгааг МАН-ын зарим гишүүд ярьж байна.

Ямартай ч өнөөдөр бүлгийн хуралдаан үргэлжилнэ. Нэлээд ширүүн болох нь мэдээж. Харин Засгийн газраа огцруулах уу, эсвэл алдаа оноогоо дэнсэлж Засгийн газраас хэвээр нь үлдээх үү. Хэрвээ бүлгийн хуралдаанаар гишүүд Засгийн газраа огцруулахаар санал нэгдвэл Төрийн байгуулалт байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх учиртай. Тиймээсбүлэг хэрхэн, ямар шийдэлд хүрч, шийдвэр гарахыг харах л үлдээд байна.     

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin)
Манай засгийн газар, ерөнхий сайд ч гэждээ. Зөвхөн сайдуудынхаа болон бүлэглэлийн хэдэн компаниа /ж нь: МАК ххк/ тэжээдэг засгийн газар болж хувирчихсан. Бүгд Эрдэнэбат Энхболдын гар хөл. Засгийн га
2017/08/30 192.162.242.165
ZOCHIN)
Манай засгийн газар, ерөнхий сайд ч гэждээ. Зөвхөн сайдуудынхаа болон бүлэглэлийн хэдэн компаниа /ж нь: МАК ххк/ тэжээдэг засгийн газар болж хувирчихсан. Бүгд Эрдэнэбат Энхболдын гар хөл. Засгийн га
2017/08/30 192.241.204.127
zochin
hariutslaga aldsan said nartaa hariutslaga tootsod zasgaa avch uldeh ni chuhal.2 r eeljihend hoolond oro hugatsaa alga uls ard tumne bodoj uze
2017/08/30 27.123.214.119
Ачу
Нэг хөдөлснийх бүгдийг нь хусаж арилгах хэрэгтэй.Төрийн эсрэг гэмтэнгүүдийг!
2017/08/30 31.10.159.32
Ариунаа
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна
2017/08/30 46.101.139.248
иргэн
Бүгдээрээ зөвлөвөл буруугүй бүлээн усаар оффшорыг угаая
2017/08/30 94.242.246.24
зочин.
Энэ нь миний бодлоор төрд хэт том том бүлэглэл үүссэн шинэ хийе бүтээе гэсэн хүмүүсээ гадуурхах нь их харагдах болжээ. Хамгийн сонин нь ард түмний төлөө явсан хүмүүс байгаа хачирхалтай оффшорчидыг зай
2017/08/30 212.47.227.114
s
zasag ogtsroh ni zuv amjilt
2017/08/30 202.131.248.210
ААДАР
МАН ОДОО ШИНЭЧЛЭЛ....МАНАНГААСАА САЛАХ ЦАГ БОЛЛЛООО
2017/08/30 103.10.22.22
Мөрөн
НАМаа улсаа худалдаж байгаа нөхөдтэй хэрхэв ч эвлэрч болохгүй би МАН-ын гишүүний хувьд НАМ-ын нэр хүндийг үгүй хийсэн Энкболд, Эрдэнэбат, Сандуй нартай хамгийн эхэнд хариуцлага тооцох хэрэгтэй гэж бод
2017/08/30 85.203.9.35
Г.Батнасан
МАН засгийн газраа авч үлдэнэ. Гэхдээ өнөөгийн биш шинэ засгийн газар өлгийдөөд авч үлдэнэ. Дараа нь бас түүнийгээ өсөхөөс нь өмнө унагаад бас нэгийг өлгийдөөд авна. Хэрэв 2000 он хүргэж чадвал 3-4.
2017/08/30 202.179.31.4