МАН-ын бүлгийн хуралдааны өчигдөр хаалттайгаар хуралдаж түр завсарласан юм. Өнөөдөр хуралдаан үргэлжилнэ. Өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбатыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ. Энэ талаар Т.Аюурсайхан жиргээсэн юм.
Тэгвэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж бүлгийн гишүүдийнхээ нүдэн дээр “Алив тэр огцруулах бичгээ аваад ир” хэмээн гарын үсгээ зурсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Мөн зарим гишүүдэд концессийн асуудалтай холбогдуулан хатуухан шүүмжлээд гэнэ.