8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Номтойбаяр энэ Засагт балаг тарьснаас баялаг бүтээсэнгүй

2017-08-30 09:46:00

Концессын гэрээний булхайн эзэн цуврал-2

 Энэ эрхэм дэлхий даамгүй баян хүн л дээ. Говийн нутаг дэвсгэрийн ашигт малтмалын нөөц ихтэй орд бүхний лиценз тэднийх. Тэр их эрх ашигаа хамгаалах, тордох гэж Төрд шургалсан хүн ч гэгддэг. Нямтайширын Номтойбаяр, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар нэг онд төрсөн шуналтнууд. Оноороо ч тэр, ашиг сонирхлоороо ч тэр, дөрөө харшуулах сайхан найзтай байгаа нь түүний хувьд сайн хэрэг.

    Гэвч түүнд дээр нь гарч зогсчихоод ямар ч алсыг харж чадах “мөнгө” гэдэг өндөрлөгийг  эцэг нь босгоод өгчихсөн учир энэ Засгийн газрын хэнтэй нь ч харьцаж чадаж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай нарын “журмын” ах нараа дагуулан Буйр нуурт өнөө зун амарсан гэдэг. Тэд нарыг өдөр нь загасанд яваад, шөнө нь хүүхэн ярингаа амарсан гэж ойлгож болохгүй л дээ. Батгана суусан газар баастай л гэдэг.

  Тэдний явсан нь, тарих балагаа л баталгаажуулж, яриа хөөрөөгөө нэгтгэснийх гэнэ. Мөнгөн дээр гараад зогсчихоор хүн тэнэг зоригтой болчихдог гэдэг үнэн аж. Н.Номтойбаяр нэгэн цагт улс төрд гарахдаа өргүүлж дэмжүүлсэн ах У.Хүрэлсүхийгээ, “намаас зайл”, “тэтгэвэртээ гар” гэх мэтээр хэвлэлээр дайрч. Үнэндээ нүүрийг нь харвал гөлөлзөөд дуугарч чадахгүй хүн.  Өнөөх, “хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх...” гэдэг чинь энэ. Өнөөдөр харин энэ хүн “шинэ, гоё” ах нарыг хормойдоод гүйж явна.

   М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын ах нарынхаа өвөрт нь унтах шахам яваа нь ердөө Концессын гэрээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түүний мөнгөний үнэрт мансуураад дөрлөгдөөд хөтлөгдчихсөн, хэн нь Ерөнхий сайд гэдэг нь мэдэгдэхгүй шахам болчихсон ч гэх яриа байна. Ер нь их балмад хүн гэдгийг нь Монголын ард түмэн мэдэх биз. Түүний найз, танилууд нийгмийн бүх давхаргад бий. Надаар хэлүүлэлтгүй мэдэх учир тэр тухай дурдалгүй орхиё. Ямартаа ч баян хүний балаг их гэдэг. Номтойбаярын балаг ойр тойрондоо бус орон улсад гай тарьж эхэллээ.

  Оюутолгой-Цагаансуварга чиглэлийн  агаарын шугам, дэд станц төсөл аль 2010-оос яригдаж эхэлсэн байдаг. Өнөөдөр түүний мөрөөдөл биелэлээ олох дээрээ тулаад ирж. Ер нь ч биелээд эхэлж. 78 тэрбум 752 сая 800 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн дээрх төслийг МАК ХХК Засгийн газар хооронд шууд гэрээ байгуулах нэрээр түрэмгийлэн авч. Гэрээнд Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг эрчим хүчинд холбоно гэж тусгасан байна. Гэтэл уг асуудал аль эрт буюу хоёр жилийн өмнө Улсын төсвийн хөрөнгөөр шийдэгдчихэж.

   Цахилгаан дамжуулах агаарын шугамыг нь бариад бүтээн байгуулалт нь бүрэн дуусчихсан зүйлийг нураагаад ахиж барих гээгүй бол МАК-д хамаагүй болчихож. Тэд харин мэдээгүй, эсвэл төвлөрсөн нэгдсэн системд ямар нэг шалтгаанаар холбогдоогүй байдлыг нь ашиглан хөдөөд гэрэл түгээсэн “эрхэм алдрыг хүртэх”-ээр зэхэж байж. Хөдөөнийхөн цайлган хүмүүс учир Номтойбаярыг гэрэл түгээсэн бурхан гэж үзээд зургийг нь жаазлаад тахиж ч мэдэх юм.  Ямартай ч сул мөнгө “цохихоор” нарийн төлөвлөсөн  нь ил болчихлоо. Ер нь бол МАК ХХК  хувийн хэвшил шүү дээ. 2016 онд “Стратегийн орд” гэдэг жагсаалтаас хасчихсаныг өмнө нь дурдсан.

  Концессын гэрээ авахын өмнөхөн нэгэн гайхмаар үйл явдал болсон тухай мэдээ өрнөөд тэгсгээд замхарсан. Гэвч үнэн хэзээ ч үхдэггүй учир хүмүүс таг мартчихаагүй байна. Н.Номтойбаяр Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбатад LX570 бэлэглэсэн нь олон нийтийн дунд түгээд намжсаныг бүдэг бадаг ч атугай санах хүн олон. Бүр тодоор санах гэрч ч бас бий. Ж.Эрдэнэбат сайдтан том бэлгээ хүлээж авуут , Засгийн газрын 317 дугаар тогтоолоо гаргаж, Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн  агаарын шугам, дэд станц төсөл”-өөр Н.Номтойбаярт хариу барьсан байхыг олон эх сурвалж үгүйсгэдэггүй. Луйвар, авилга ийм л ил цагаан явагддаг байх нь.  АТГ үүний араас мөшгөхийн оронд “У.Хүрэлсүхээр өөрийгөө мөшгөжээ...” гэсэн тэнэг мэдэгдэл хийж суух ч гэж.

   Өөрийн хөрөнгийг Засгийн газраар тэтгүүлж байгаа хүн чинь Ерөнхий сайдаа бөөцийлөхөөс ч өөрөөр яалтай. Ханаж цаддаггүй шунал гэж байдгийг тод томруунаар үзүүлж яваа Нямтайширын хүү Номтойбаяр энэ Засагт балаг л тарина уу гэхээс баялаг бүтээхгүй нь тодорхой боллоо. Ямартай ч дээрх мөнгөөр хэдэн ч сум гэрэлтэй болж, хэдэн арван цэцэрлэг сургуулийн засвар тохижилтыг хийгээд, хүүхдүүд сурч боловсрох орчноо цэмцийлгүүлээд авахаар байна.  Жагсаж, цуглаад байгаа багш нарын цалинд ч нэмэрлэж болно. Харамсалтай нь энэ төсөлийн гэрээнд зааснаар эргэн төлөлтийг 2018, 2019 онуудад эргэн төлөгдөх ёстой юм байна. Мөн хурдан хугацаанд барьж байгуулаад, мөнгөө авахаар яарч байгаа юм шүү. Өнөөх улсын төсөвт дараа болохгүй чинь яалаа, Нямтайширын Номтойбаяр аа!!!

  Номтойбаяр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаараа дамжуулж, “Дахиад асууя. Энэ Засгийн газрын яг юу нь болохгүй байгаа юм бэ.?” гэсэн асуулт илгээж. Тэгвэл хариулчихья, Чиний шунал Засгийн газрын эрх мэдлээс халиад байна. Чи зүгээр л арилж үз... 

Г.Хангай 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin)
Номтойбаяр чинь өөрөө МАНАН-н бүлэглэлийн спонсор биздээ? Тэгчихээд ийм юм ярьж, уйлан донгодох хэрэг байна уу?
2017/08/30 46.101.72.68
zochin
hogiin yum ordond orilood bhaar zevuu hureed uheh shahdag yum
2017/08/30 202.179.26.198
zochin
Uuriiguu estoi goloor ni olood helchihleedee Tiim uchiraas unenee heleed hurdan zail CHam shig hun turd bna gej bodohoor zuudleed bgaa yum shig sanagdah yum
2017/08/30 202.179.26.198
Zochin
Harvaas nudend huiten hundii balmad nuhur Etsgiinhee hulgailsan mungu.iig ni ulam ih usguh gej turd shurgalsan hulgaich Ene novshiin turiin said gej er ni yu bsiin be Hurelsuh.in hajuud buus shu dee!
2017/08/30 123.16.248.79
Зочин
Ard tumen bosoj ene nohriig darj avahgui bol davarch baina shuu.
2017/08/30 87.211.48.158
Мөнхөө
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ
2017/08/30 217.182.74.253
Батцэцэг
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна
2017/08/30 163.172.67.180
Зочин
Цаанаа нэг нүдэнд хүйтэн хүн шүү
2017/08/30 202.21.118.174
зочин
Ёстой монголын төрөөс сумтайбаярууд арилж үз
2017/08/30 202.21.118.174
иргэн
Дараагийн сонгуулиас эхлээд МАН,АН-ыг улс төрийн тавцангаас бүр мөсөн арчиж хаях ёстой эд нар ёстой хогийн муухай удам угшилтай луйварчид шүү,МАН засгаа унагаж сайд болох гэсэн луйварчид нь гарахнээ
2017/08/30 202.179.25.66
Ваву
Менгеер улс терд шургалж орохдоо МАН-д херенге оруулагчийн менгийг хоншоорт нь тултал чихэж хувалз адил шигдэж хуйвалдааны хороор хордуулж бсаныг МАН одоо л медерч бх шиг.Хагарсны дараа харамсав гэгч
2017/08/30 112.72.11.101
ЛО
ЭНЭ ХАР ЦАРАЙЛСАН УЛААН МАХНЫ ХЭРЭГТНЫ ДЭРГЭД МУНЗУЙ БОЛ ШУДАРГА ХҮН
2017/08/30 202.55.191.102
ИРГЭН
.ХӨӨШ НОМТОЙБАЯРААА ИНГЭЖ ЯРИХААСАА ИЧЭЭЧЭЭЭ. ХӨВЧИД БАМБАРУУШТАЙГАА ЯВЖ БАЙСАН ЭХ БААВГАЙГ БУУДАЖ АЛЧИХСАН ҮЙЛДЛЭЭЭ ТАЙЛБАРЛА НОВШООО.... ҮЙЛИЙН ҮР НЬ ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ОЧИНО ДОО.... ЛАЛАРЫН НОВШ
2017/08/30 154.16.149.35
зочин
Номтойбаяраа чи удаа дараа хүүхэн хүчиндсэнээ тайлбарла. чамайг нэг биш нэлээн хэдэн хүүхэн хүчиндсэнг монгол даяраа мэдэж байгааа.....
2017/08/30 202.131.248.210
ло
сайн юм хийсэн Мунзуйг матаж бариулсан
2017/08/30 202.55.191.102
ТӨРӨӨ
УУЧЛААРАЙ ЭНЭ ХҮНД ХЭЛЭХ МУУ ҮГ АЛГАА....УЧИР БҮХ МУУ ҮГИЙГ ХЭЛЭЭД ДУУСЛАА....
2017/08/30 94.242.246.23
Иргэн
Үйлийн үрээ гэж, ямар үйлийн үрээр ийм болчихдог байнаа
2017/08/30 202.9.43.251
зандан
2011 онд Бүжин гэдэг эмэгтэйг гэртээ аваачин зодоод хүчиндсэн. Нүд нь хавдсан, хөмсөг нь сэтэрсэн. 500 ам.доллар өгүүлж хэргийг дарсан байдаг. Энэ эмэгтэй одоо хүртэл гомдолтой явдаг бөгөөд олны хараа
2017/08/30 188.166.212.116
зандан
2011 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах ангийн отгийнхоо үйлчлэгч Энхтуяаг архиар шахаж согтоон хүчиндсэн. Энэ хэргийн талаар дөрвөн гэрч бий. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Мөнгийг нь төлөөд үйлч
2017/08/30 188.166.212.116
Г.Батнасан
МАНАН-гийн мөнгөний авдарын түлхүүр Номтойбаяр, Бадамжунай, Оджаргал нарт байдаг бөлгөө.
2017/08/30 202.179.31.4
зочин
битгий атаарх
2017/08/30 66.181.179.239