8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцгой байдлын 26 алба хаагч энхийг сахиулна

2017-08-30 10:11:00

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны VII ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэ удаагийн ээлжинд Онцгой байдлын албаны 26 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч  генерал Т.Бадрал, “Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож, 240 гаруй  алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалахад хүчин зүтгэж Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаад баяртай байна. Нэг жилийн хугацаанд та бүхэн гэр бүл, үр хүүхдээсээ хол, цэрэг байлдааны талбарт очиж ажиллана. Бие бялдрын болоод сэтгэл санааны өндөр бэлтгэлтэй байх ёстой. Та бүхнээр Онцгой байдлын албаныхан бахархаж байгаа” хэмээн бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

Энэ үеэр Монгол Улсын Төрийн далбаа болон Онцгой байдлын албаны тугийг долдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнийг ахалж яваа ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах ажиллагааны салбарын эмч, ахлах дэслэгч Ж.Хаш-Эрдэнэд гардуулсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мөнхөө
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ
2017/08/30 212.47.227.114
Гэрлээ
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна
2017/08/30 94.142.242.84