МАН-ын бүлгийн хуралдаан өчигдөр 15:00 цагийн үед эхэлж, 22:00 цагт тшр завсарлав. Энэ удаагийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах, Шадар сайдын асуудал, алдарт 60 тэрбумын бичлэг, 807,8 тэрбум төгрөгийн концесс гэрээ гээд сүүлийн үед олны дунд шуугиан тариад байгаа дуулиан сэдвүүдийг онцлон хэлэлцсэн билээ. Бүрэн хамгаалалтын дор явагдсан МАН-ын бүлгийн хурлаар хэн юу хэлэв, хэрхэн байр сууриа илэрхийлэв.
807,8 тэрбум төгрөгийн концессын гэрээ хэн хатуухан шүүмжлэв
Энэ хурлын үеэр хамгийн их яригдаж, гишүүдийн сөхсөн асуудал нь төрийн албыг наймцсан 60 тэрбумын бичлэгт холбогдсон хүмүүс хариуцлага тооцох асуудал гэнэ. Хамгийн хачирхалтай нь 60 тэрбумын бичлэгийн асуудал сөхөгдөхөд УИХ-ын дарга М.Энхболд “энэ бичлэгт өөрийн биеэр оролцоогүй” гэсэн мэдээллийн өгсөн гэдгийг эх сурвалж онцолжээ.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Засаг огцруулах бичигт гарын үсэг зуржээ. Мөн сайд нарын өөрсдөдөө авсан концессын гэрээний асуудалд холбогдоод байгаа Н.Номтойбаяр, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар энэ асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн аж. Тэд эсрэг байр суурьтай байсан талаар зарим УИХ-ын гишүүд ам нээв. Үүнийг хариуд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нэлээд хатуу шүүмжилсэн.
Бүлгийн ахмад гишүүд уулзалт
Хуралдааны үеэр Д.Лүндээжанцан гишүүний өрөөнд Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нар нэлээд саатжээ. Учир нь хуралдаан эхлэхээс өмнө бүлгийн ахмад гишүүд Засгийн газрыг огцруулах асуудал дээр саналаа нэгтгэнэ гэсэн яриад гарч эхэсэн юм. Тэгэхээр тэд Засгийн газрыг огцруулах асуудалд байр сууриа нэгтгэсэн үү. Бүлгийн ахмад гишүүд уулзалт юу байв. Мөн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд төрийн ордны зүүн хэсгээр хуралдааны явцад хэд хэд удаа бөөгнөрч харагдана. Хуралдааны явцад УИХ-ын дарга М.Энхболд, Шадар сайд УХүрэлсүх нар хуралдааныг орхин гарч гарч, албан өрөө рүүгээ орж, бас бус хүмүүстэй уулзжээ.
Хуралдаан завсарласны дараа хэн хэн уулзалдав
Бүлгийн хуралдаан 20:00 цаг хүртэл үргэлжил түр завсарлав. Харин хуралдааны дараа У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат, М.Энхболд, Д.Хаянхярваа нар уулзсан гэдгийг эх сурвалж онцоллоо. Тэдний ийнхүү уулзсан нь ихэд анхаарал татсан хэвээр байна. Бүхэн бүтэн 7 цаг гаруй үргэлжилсэн МАН-ын бүлгийн хурал өнөөдөр үргэлжилнэ. Чухам бүлгийн хуралдаанаар ямар дүн гарах бол.